Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд Эрдэнэзуу гудамж болон доод өргөн чөлөөнд улиас мод тарьж байна.  Иймд сумын төвд малтай айл өрхүүд малаа нийтийн эзэшлийн талбай болон сумын төврүү малаа бэлчээхгүй байхыг анхааруулж байна.  Бэлчээсэн тохиолдолд малыг журамлаж эзэн холбогдогчид хариуцлага тооцно. Хот тохижилтын алба   ...

БИДЭНТЭЙ ХАМТРАН 700 ОРЧИМ УЛИАС МОД ТАРИХ ҮЙЛСЭД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ 96007857, 96696596, 89169000 УТСААР ХОЛБОГДОНО УУ.
МОДНЫ СУУЛГАЦ БЭЛЭН БАЙГАА.     ...

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Өвөрхангай аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, мэдээлэл технолгийн /IT/ чиглэлээр Энэтхэг улсад 2-2.5 жилийн хугацаанд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ. #Тавигдах_шаардлага: -Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх -Өвөрхангай аймгийн харьяат, 25-40 насны иргэн байх -Тухайн хичээлийг ойлгож, эзэмших англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх #Сонирхсон иргэд 2019 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны 201 тоот өрөөнд ажлын цагаар өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. Харилцах ...

Доод өргөн чөлөө болон Эрдэнэзуу гудамжинд тарих модны нүх ухах ажлыг одоогоор ЕБС-2, СӨБ-1, СӨБ-2, СӨБ-4, "ЭБЦТС"ТӨХК, Нэгдсэн эмнэлэг, "Хархорин АЗЗА"ТӨХК, Гүнзгий сургууль зэрэг байгууллагууд хийж гүйцэтгээд байна.
Мод ургуулах бэлтгэл ажилд бусдаа манлайлан идэвхитэй оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье.       ...

Доод өргөн чөлөөний 1690м авто замын үргэлжлэл 750м зам тавих ажил эхэллээ.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, сумын Засаг дарга Л.Энхбат нар оролцлоо. 
Мөн 60 айлын орон сууцны арын сайжруулсан замыг хатуу хучилттай болгох ажил энэ жил хийгдэнэ. Замын ажлыг "Хархорин АЗЗА"ТӨХК гүйцэтгэнэ. Энэ онд шинээр соёлын төв, гүнзгий сургуулийн барилга, 1-р цэцэрлэгийн барилга баригдаж, үерийн ...

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ Хархорин суманд ажиллалаа. Хөдөөгийн иргэд улсын бүртгэл, архив эсвэл хуулийн аль нэг байгууллагаас лавлагаа, мэдээллийг авахын тулд аймгийн төв орж, эдийн засаг болон цаг заваа тодорхой хэмжээнд золиослох шаардлагатай болдог. Тэгвэл иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, лавлагаа, мэдээллийг тухайн сумаасаа авах, хуулийн байгууллагуудын ажил үүрэгтэй танилцан сонирхсон асуултаа асууж, хууль, эрхзүйн мэдлэгээ нэмэх боломжийг бүрдүүлж байгаа нь тус арга хэмжээний гол зорилго, үр дүн юм. Нээлттэй өдөрлөгөөр 120 гаруй иргэн үйлчлүүлж, өөрт хэрэгтэй мэдээлэл, лавлагаа, ...

  ...

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам”-ын хүрээнд жолоочийн эрх сэргээх 6 цагийн сургалтыг зохион байгуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээхээр болсон тул эрх сэргээх хүсэлтэй жолооч нар Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхэд бүртгүүлнэ үү. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл   ...

Цалингийн тодорхойлолт,
Ажиллаж байсныг нотлох баримтын лавлагаа
Ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн, шагнагдсан тухай тушаалын хуулбар Алдарт эхийн одонгоор шагнагдсан тухай лавлагаа, хуулбар Хадгаламжийн сан дахь иргэдийн хөдөлмөрийн дэвтэр, суурь боловсролын гэрчилгээг олгох талаар Архивын тасгийн дарга Ц.Нэргүй 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд мэдээлэл хийж үйлчилнэ.   ...

ЮНЕСКО 2004 онд 28-р чуулганаараа Орхоны хөндийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авч, МУ-ы ЗГ-ын 2006 оны 123 дугаар тогтоолоор хилийн заагыг тогтоосон. 
Орхоны хөндий нь байгаль, түүх, соёл, хөшөө дурсгалын арвин дурсгалтай бөгөөд аялал жуулчлалын нэг гол бүс болон хөгжиж байна.
Дэлхий өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа /ДӨ-ОХСДГХЗ/-аас “Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын ...

Маргааш буюу 2019.04.20-ны бямба гарагт 09:00-17:00 цаг хооронд 10кВ-ын төвийн шугамаас тэжээлтэй бүх хэрэглэгчдийн хүчдэл хязгаарлана.  Жич: 60 айлын орон сууц, 25 айлын орон сууц, 1-р хорооны хэрэглэгчдийн тогыг мөн хязгаарлана. "ЭБЦТС"ТӨХК-ын Хархорин салбар   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр