» » ЭНЭТХЭГ УЛСАД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭНЭ
ЭНЭТХЭГ УЛСАД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭНЭ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Өвөрхангай аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, мэдээлэл технолгийн /IT/ чиглэлээр Энэтхэг улсад 2-2.5 жилийн хугацаанд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэнэ.

#Тавигдах_шаардлага:
-Бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
-Өвөрхангай аймгийн харьяат, 25-40 насны иргэн байх
-Тухайн хичээлийг ойлгож, эзэмших англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх

#Сонирхсон иргэд 2019 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны 201 тоот өрөөнд ажлын цагаар өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

Харилцах утас: 7032-3086
#Жич: Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамнаас тэтгэлэгт хөтөлбөрт 5 хүртэлх иргэнийг сонгон шалгаруулна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр