Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн, Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр юм. Тусгаар тогтнолоо мандуулсны 108 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд хүн бүр тусгаар тогтнолын утга учир, ямар үнээр олдсон тухай илүү ихийг мэдэж, түүхээрээ бахархах учиртай. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар ...

Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний баярыг 12 дугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэхээр болсон.
Энэ тэмдэглэлт өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 29 нд Шанхын “Баруун Хүрээ” хийд уламжлал болгон ...

Сумын ахмадын шинэ жилийн баярын арга хэмжээ 2019 оны 12 дугаар 22 нд болж 450 гаруй ахмад оролцлоо. Улсад олон жил ажиллаж, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа залуу үед өвлүүлэн, нийгмийн амьдралд идэвхтэй оролцон, ажлын байр бий болгож яваа ахмадуудыг шагнаж урамшууллаа. "2019 ОНЫ МАНЛАЙЛАГЧ АХМАД"-аар Б.Э.Х хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Д.Дашцээрэв, "Асар хайрхан " эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрхлэгч О.Дулмаа, " Зөөлөн сувд" хоршооны тэргүүн Б.Думаа, хүнсний ногоо тариалагч "Баян шанх" бүлийн ахлагч Ч.Чулуундорж, бизнес эрхлэгч Ш.Эрдэнэчимэг нар шалгарлаа.         ...

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн сонор, сэрэмж суларч, анхаарал болгоомжгүй байдлаас болж, аливаа эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: 1. Аж ахуйн нэгж, байгууллага бүр хариуцлагатай эргүүлийг томилон, аюулгүй байдлаа ханган ажиллах. 2. Байгууллага, хамт олноороо баярын арга хэмжээг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, гудамж талбайд осгож эндэхээс болгоомжлох, урьдчилан сэргийлэх. 3. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам тээврийн ...

12 сарын 23-нд Хаус хороолол, Арцат 10-15 дугаар гудамж 12 сарын 24-нд Арцат 16-21 дүгээр гудамж 12 сарын 25-нд Мойлтын Дэнж 1-6 дугаар гудамж 12 сарын 26-нд Мойлт 1-6 дугаар гудамж 12 сарын 27- Мойлт 7-12 дугаар гудамжны айл өрхийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. Хот тохижилтын алба ...

...

Сумын Засаг даргын санаачлагаар ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд “ХҮСЛИЙН ЗАХИА” төсөл 2 сарын турш амжилттай хэрэгжлээ. Төсөл хэрэгжсэн энэ хугацаанд хүүхдүүдэд эерэг хандлагатай зөв хүн байх, зорилго тавьж амжилттай суралцах, мэргэжлээ зөв сонгох, хорт зуршлаас хол байх зэрэг сэдвээр 3 удаа лекц сонсгох нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
2019 оны 12 дугаар сарын 16 нд ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ-ийг зохион байгуулж, содон захидал бичсэн 50 хүүхэд, өөрийн гараар дугтуй урласан 5 хүүхдийг шагнаж, хамгийн онцгой захидлын эзэн 5 ...

Хархорин сумын хүүхдүүдэд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулж тэдний санал хүсэлтийг сонсох, гарц боломжийг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд “ХҮСЛИЙН ЗАХИА” төсөл хэрэгжсэн энэ хугацаанд 600 гаруй захидал ирснийг ажлын хэсэг уншиж танилцан, онцгой, содон захидлын эздийг шалгаруулж байна. Уг төслийн хүрээнд "Монголын цахим институт"-ийн сургалтын багийг урьж дунд, ахлах ангийн сурагчид, багш, эцэг эхэд " Монголын ирээдүй" лекц зохион байгууллаа. Лекцээр мэргэжил сонголтын ач холбогдол, гадаадын их дээд сургуулиудад суралцах боломжууд , сэтгэлзүйд суурилсан хүний хөгжил, зорилгодоо хүрэхийн тулд ...

Энэ жил газрын гарц тааруу, өвөлжилт хүндэрснээс малчид отор нүүдэл хийж Архангайн Хотонт, Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Булганы Гурванбулаг, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Баяннуур Төв аймгийн Цээл, Заамар, Сэлэнгийн Орхонтуул суманд 91 өрхийн 50750 мал өвөлжиж байна. Сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат, багийн Засаг дарга, багийн эмч, малын эмч ЗДТГ-ын мэргэжилтнүүд отрын малчдаа эргэн, малын тоо тооллого хийж, алслагдсан сумдын удирдлагуудтай харьяа малчдаа өвөлжүүлж хаваржуулах гэрээ хийгээд ирлээ.     ...

Сумын 2019 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг 12 сарын 07-ноос 12 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулахаар Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05 ны өдрийн А/215 дугаар захирамж гарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Малаа ойрын бэлчээрт байнгын хариулгатай байлгаж, тооллогод бүрэн хамруулахыг мал бүхий аж ахуйн нэгж, байгууллага, малчид, иргэдэд анхааруулж байна.     ...

  ...

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейгаас 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тодорхой зорилго, уриа, сэдвийн дор тэмдэглэхийг уриалснаас хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.
Хархорин сумын Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Хархорум музей, Б.Э.Х. ХЗХоршоо хамтран “Бид хамтдаа” уриатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ. Өдөрлөгийн үеэр ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр