» » ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.
ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Сумын Засаг даргын санаачлагаар ЕБ-ын сургуулийн сурагчдын дунд “ХҮСЛИЙН ЗАХИА” төсөл 2 сарын турш амжилттай хэрэгжлээ. Төсөл хэрэгжсэн энэ хугацаанд хүүхдүүдэд эерэг хандлагатай зөв хүн байх, зорилго тавьж амжилттай суралцах, мэргэжлээ зөв сонгох, хорт зуршлаас хол байх зэрэг сэдвээр 3 удаа лекц сонсгох нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
2019 оны 12 дугаар сарын 16 нд ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ-ийг зохион байгуулж, содон захидал бичсэн 50 хүүхэд, өөрийн гараар дугтуй урласан 5 хүүхдийг шагнаж, хамгийн онцгой захидлын эзэн 5 хүүхдийн хүслийг биелүүлэхээр боллоо.
Сумын засаг дарга , сумын Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Л.Энхбат хүүхдүүдэд баяр хүргэн захидалд хамгийн их санал дурдагдсан гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил сумын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд орсон бөгөөд хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ хэллээ. Баярын үеэр сурлага, урлаг, спортын амжилтаар үеийнхнээ манлайлан суралцсан сурагчдыг ЗДТГ-аас шагнаж урамшууллаа. Хүслийн захиа төсөл болон шинэ жилийн баярын арга хэмжээг Шинэ Өвөрхангай төсөл хамтран хэрэгжүүллээ.

ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр