Хог ачих хуваарь: 1 сарын 27-нд  Мойлт 6-10-р гудамж 1 сарын 28-нд  Мойлт 11-16-р гудамж 1 сарын 29-нд Хаус хороолол, Сансар 1-5-р гудамж 1 сарын 30-нд Сансар 6-10, Од 1-5-р гудамж 1 сарын 31-нд Од 6-10, Өл 1-3-р гудамжийн  хогийг ачих  тул хогоо битүүмжилж  шуудай, саванд хийж гаргаж тавина уу.  Хот тохижилтын алба ...

2020.01.24 Италийн Турин хот, Хархорин хотын хооронд түүх соёл, эрдэм шинжилгээ, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой хамтран ажиллах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 09 нд хотын захирагч нар анх байгуулсан. Энэ хугацаанд багагүй ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн билээ. Тухайлбал: Турин хотын Дорно дахины урлагийн музейд 2016 оны 9 сард Эрдэнэзуу музейн дурсгалуудын тухай , 2017 оны 4 сард Хархорум хотын тухай “Тал нутгийн нийслэл” үзэсгэлэнг 2 удаа дэглэлээ. Турин хотын Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Хархорум хотын малтлага, сургалт сурталчилгааны талаар Монголын Архелогийн хүрээлэнтэй ...

Архангай аймгийн Өндөрсант сумын уугуул Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн заан Гарьдийн Наянтай агсны нэрэмжит сар шинийн сорилго барилдааныг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Спортын ордонд зохион явууллаа. Барилдаанд улсын начин 1, аймгийн арслан 1, аймгийн заан 2, аймгийн харцага 1, аймгийн начин 4, сумын заан 12, сумын начин 1 оролцсон хүчит 48 бөх зодоглосноос улсын начин Ц.Чимэддорж түрүүлж, аймгийн арслан Б.Баатархүү үзүүрлэж, аймгийн начин Г.Пүрэвдорж их шөвөгт шалгарсан. Энэхүү барилдааныг аймгийн заан Г.Наянтай агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж ЗДТГазартай хамтран зохион байгуулсан.   .  ...

2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн 11570000 төгрөгийн санхүүжилтээр Боловсролын гудамжинд 9 ширхэг гэрэлтүүлэг, Мөнгөн мод, Хамбын өргөн чөлөөнд 35328000 төгрөгийн санхүүжилтээр 34 ширхэг гэрэлтүүлэг шинээр тавьж, хот дотор болон хот хоорондын зам дагуу нийт 250 гэрэлтүүлэг цагийн хуваарийн дагуу асч иргэдийн аюулгүй зорчих орчин нөхцөл бүрдэж байна.     ...

ХОГ АЧИХ ХУВААРЬ. -1сарын 20-нд Арцатын 8-14 дүгээр гудамж -1 сарын 21-нд Арцатын 15-21 дүгээр гудамж -1 сарын 22-нд Ганган Орхон баг дэнж 1-6, Мойлт 1-3 дугаар гудамж -1 сарын 23-нд Мойлт 4-9 дүгээр гудамж -1 сарын 24-нд Мойлт 10-16 дугаар гудамжны айл өрхийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу!   ХОТ ТОХИЖИЛТЫН АЛБА ...

АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ ТАЙЛАНГИЙН ХУГАЦААНД ТАЙЛАНГАА ГАРГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.  Хархорин суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд 2019 оны санхүүгийн тайлангаа E-Balanc цахим хаягаар 2020 оны 02-р сарын 01-ны дотор өгөхийг анхааруулж байна. Тайлангаа хугацаандаа өгөөгүй тохиолдолд ЗӨРЧЛИЙН ТУХАЙ хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр торгох шийтгэл оногдуулах бөгөөд заасан хугацаанд тайлангаа шивээгүй бол программ автоматаар хаагдаж нөхөж хийх боломжгүй болно.  ЗДТГ. ТӨРИЙН САН. ХОЛБОГДОХ УТАС: 70327244  ...

      ...

Монгол улсын батлан хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын дагуу 2020 оны цэргийн шинэчилсэн бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын 16 наас 1 дүгээр сарын 25 ныг дуустал ЗДТГ-ын Иргэний танхимд явагдах тул цэргийн албанд бүртгэлтэй иргэд цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү. ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИАС ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 34 дүгээр зүйл. Цэргийн бүртгэл 34.1. Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна. 34.2. Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна. 34.3. Цэргийн бэлтгэл ...

2019 оны хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайлан болон иргэдийн тайланг татварын албан дээр 2020 оны 2 дугаар сарын 15-ыг дуустал хүлээн авч байна.Татвар төлөгч иргэн та хуулийн хугацаанд тайлангаа өнгө үү. ЗДТГазар. Татварын алба. ...

2020 оны 01 дүгээр сарын 14-н буюу Өвлийн дунд сарын хуучны 19_д Бурханы шашны НИМАВА буюу улааны урсгалыг үндэслэгч ЛОВОН БАДАМЖУНАЙ бурханы их тахилга болно.
Энэхүү өдөр Эрдэнэ Зуу хийдэд ЛОВОНГИЙН ЧОГО, ЛҮЙЖИН, ЗАНГАДЫН ДОРОМ тэргүүтэй хурал ном хурах тул сүсэгтэн олон та бүхэндээ заллага айлтгаж, ЛОВОН БАДАМЖУНАЙ бурханы зүрхэн тарни болох
УМАА ХУМ БАЗАР ГҮРҮ БАДМА СЭДИЙ ХУМ тарнийг уншваас аливаа гай түтгэр өвчин ...

Монгол улсын хүн ам, орон сууцны тооллого 10 жил тутамд явагддаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 09 -15 ны өдрүүдэд зохион байгуулагдана. Сумын Засаг даргаар ахлуулсан тооллогын комисс энэ өдрүүдэд ажиллах бөгөөд иргэд тоологч нарын ажлыг хүндэтгэж, үнэн зөв мэдээллээр хангахыг анхааруулж байна.   ...

Ашиглахгүй болсон болон замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон машинаа 1 сарын 13-ны дотор хасуулна уу.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр