Сумын ИТХ-ын ээлжит VIII хуралдааныг 2018.12.17-ны өдөр ЗДТГ-ын “Хурлын танхим”-д хуралдлаа.
Хуралдаанаар Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Шинэ Хархорин-2020” хөтөлбөрийн биелэлтийн тухай сумын Засаг даргын илтгэлийг хэлэлцэж 94%, сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 96%, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 97%, Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлын үр дүнгийн тухай хэлэлцэж 98%-ийн биелэлттэй гэж тус ...

Хурлаар хог хаягдлын үйлчилгээний болон хог хаягдал гаргасны хураамжийн хэмжээ тогтоох тухай, 
Хархорин хотын нийтийн эзэмшлийн газар, барилга байгууламж дээр зар сурталчилгаа байрлуулах, зөвшөөрөл олгох журам”-д өөрчлөлт оруулах тухай,
Багуудын хилийн заагыг дэмжих тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа.   ...

        Төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах үүднээс ИРГЭНИЙ ТАНХИМ-ын явуулын санал авах хайрцгийг ААНэгж, байгууллагуудаар тодорхой хугацаанд байршуулж, иргэдийн санал санаачилга, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч асуудлыг зохих шатны албан тушаалтнаар шийдвэрлүүлэхээс гадна хамгийн их давтамжтайгаар санал болгож буй асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулан ажиллахаас гадна иргэний танхимын 70327999 суурин утсаар, биечлэн ирж амаар, санал, хүсэлт, өргөдөл гомдлыг тус тус хүлээн авна. 2018 оны 7 сард 60 айлын орон сууцны "Хаан банк"-ны салбар дээр байрлана. ...

  Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, сумын ИТХ-ын шийдвэрийн дагуу хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор дурсгалын цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Уг хөшөөний нээлтийг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-нд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тус сумаас хэлмэгдүүлэлтэд өртсөн 698 хүний мэдээлэл хэлмэгдүүлэлтийн “Цагаан ном”-д бүртгэгдсэн. Хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн үр сад, нутгийн зон олон Та бүхнийг сэтгэлийн хандив өргөнө үү хэмээн уриалж байна. 
Харгалзах огноо: 2018-07-10     |      Уншсан: 729     |      ИТХурал

Нэг. Ерөнхий зүйл: 1.1 Энэхүү журмаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. 1.2 Нийтийн зар мэдээний үндсэн зорилго нь сумын нийт иргэд сумын хэмжээнд нийтийн баялагийн төлөвлөлт, хуваарилалт, хяналтад тэгш оролцох боломжийг хангахад оршино. Хоёр.Нэр томьёо 2.1 “Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад сумын иргэдийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй, хяналттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр