Ахмад дайчин, Цэргийн гавьяаны одонт Дамдинсүрэнгийн Нямаа 2021 оны 06 дугаар сарын 11- нд өвчний улмаас таалал төгслөө. Д.Нямаа нь 1926 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. 1943-1948 онд Халх голын Байшинтын 6 дугаар дивизэд бага дарга цолтой цэргийн алба хааж байсан. Тэрээр 1958-1960 онд Улаанбаатар хотын Түүхий эд бараа баазад нярав, 1961-1986 онд Хархорин САА гражид засварчин, амьтад бригадад галч, морин тэрэгч зэрэг ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Эх орон, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад дайчныхаа ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Сумын ИТХ, ЗДТГ ...

Өвөрхангай аймгаас 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд Хархорины гурил, тэжээлийн үйлдвэрийг сэргээн ашиглалтад оруулах, малын тэжээлээ өөрсдөө тарьдаг байх томоохон зорилтыг тавьсан. Үүний тулд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулж, 500 га талбайг хашаажуулан малын тэжээл тарихаар ажиллаж байна. Ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Хур бороо сайтай, газар чийгтэй байгаа учраас тариалалтын үйл ажиллагаа жигд сайхан явагдаж байна.     ...

Сүүлийн 24-цагт батлагдсан 53 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталиудаас илэрсэн. Тархалтын хүрээнд нэгдсэн эмнэлэг, онцгой байдлын хэлтэс, орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, орхон сургуулийн багш ажилчид өртсөн байна.   ...

1. НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД: - ТӨРӨХ - МЭС ЗАСАЛ - ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. 2. ЭНЭРЭЛ ХАРХОРИН ӨЭМТӨВИЙН БАЙРАНД #АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. #ЭМНЭЛЭГ_ЭРСДЭЛТЭЙ_ОРЧИН   ...

  ...

•Хөл хориог өнөөдөр цуцалж байгаа нь халдвар бүрэн зогслоо гэсэн үг биш. Хөл хорио тогтоосон 3 хоногийн хугацаанд эрүүл мэндийн байгууллага өдөр, шөнөгүй ажиллаж, 1265 хүнд шинжилгээ хийн халдварын 99 тохиолдлыг илрүүллээ. Улаанбаатараас Өвөрхангай руу, Арвайхээрээс бусад сум руу зөөвөрлөгдсөн халдварыг илрүүлж, ойрын хавьтлуудыг тогтоон хяналтандаа аваад байна. • Хувь хүний биеийн онцлогоос хамаараад дархлаа харилцан адилгүй тогтож байгаа учраас вакцины хоёр тунг хийлгэсэн ч халдвар авах тохиолдол гарч байна. Гэсэн ч вакцин хийлгэсэн хүмүүс халдварыг хөнгөн хэлбэрээр тусч байгааг эмч нар хэлж байгаа тул хүн бүр вакцины бүрэн ...

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэн "Ану моби" ХХК 200000 төгрөг, 100 шинэ дугаар, НИК Петровис ШТС-ын хамт олон 130000 төгрөг, "Сант дулаан хайрхан" ХХК 1000 ш амны хаалтыг сумын Онцгой комисст хандивлалаа. Хандив өргөсөн иргэн, аж ахуйн нэгжид талархал илэрхийлье. Сумын Онцгой комисс       ...

2021.06. 03 Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд "Хүүхдэд ээлтэй жолооч" нэгдсэн арга хэмжээг 2021 оны 06 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ны хооронд зохион байгуулна. Иймд: - Бага насны / 10-аас доош нас / хүүхдийг явган болон дугуйтай харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх - Өсвөр насны хүүхдүүд унадаг дугуйгаар зорчихдоо хамгаалалтын хэрэгсэл / малгай, өвдгөвч, бээлий / заавал хэрэглэх - Бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн урд суудалд суулгахгүй байх, зориулалтын суудал хэрэглэж зорчуулах - Тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө эргэн тойронд хүүхэд байгаа эсэхийг сайтар ...

  ...

Манай эмнэлэгийн #хүсэлтийн дагуу 2021 оны 06 сарын 03-нд 1-р #эмнэлгийн мэс заслын эмч нар ирж шулуун гэдэс #шамбарамын хагалгаа хийх гэж байгаа тул М.Лхагвасүрэн (86016565) эмчтэй холбогдоно уу.     ...

Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний хэлж заншсанаар эх үрсийн баярын өдөр. Жил бүрийн энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулан шагнадаг билээ. Энэ жил “АЛДАРТ ЭХ”- ийн нэгдүгээр зэргийн одонгоор 4 эх, “АЛДАРТ ЭХ”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор 43 эх шагнагдлаа. Мөн энэ сайхан өдөр олон олон ээжийн ХҮЙН ЭЭЖ, эх баригч С. Батдорж “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өглөө. Монголын ирээдүйг өсгөн хүмүүжүүлж байгаа ээжүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье. Өрх бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр