ЭМГЭНЭЛ
Ахмад дайчин, Цэргийн гавьяаны одонт Дамдинсүрэнгийн Нямаа 2021 оны 06 дугаар сарын 11- нд өвчний улмаас таалал төгслөө.
Д.Нямаа нь 1926 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. 1943-1948 онд Халх голын Байшинтын 6 дугаар дивизэд бага дарга цолтой цэргийн алба хааж байсан.
Тэрээр 1958-1960 онд Улаанбаатар хотын Түүхий эд бараа баазад нярав, 1961-1986 онд Хархорин САА гражид засварчин, амьтад бригадад галч, морин тэрэгч зэрэг ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ.
Эх орон, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад дайчныхаа ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб
Сумын ИТХ, ЗДТГ

ЭМГЭНЭЛ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр