2021. 07. 09 Засаг даргын Тамгын газрын 9,900,000 төгрөгийн санхүүжилтээр Их гүрэн цогцолборын тохижилтыг сайжруулан, иргэдийн амрах тав тухтай орчинг бий болгож, сүүдрэвч 2, хогийн сав 12, сандал 12-ыг шинээр хийлээ. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд чөлөөт цагаа өнгөрөөж байгаа иргэд, хүүхэд багачууд хогоо хаях, эд зүйлийг эвдэх, зориулалтын бусаар ашиглах явдал их байна. Эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэн, хэлж сургадаг, зааж зөвлөдөг, тоглоом эд зүйлийг хайрлан хамгаалж зохистой ашигладаг зөв дадал эзэмшүүлье. ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ. Засаг даргын Тамгын газар     ...

Залуучуудын анхдугаар урлагийн наадмын Дүн гарлаа. Ардын дууны төрөлд Лхагвасүрэнгийн Цээпилмаа дэд байр, уртын дууны төрөлд Алтанцэцэгийн Гантулга тусгай байр, аман өвийн төрөлд Алтансүхийн Батцог гутгаар байр, гоцлол бүжгийн төрөлд Миеэгомбын Цэндмаа дэд байр, уран зургийн төрөлд Ганхуягийн Санжсүрэн тэргүүн байр, орчин үеийн төрөлд залуучуудын ЭГШИГЛЭН хамтлаг дэд байр, Хөөмийн төрөлд Эрдэнэхүүгийн Лхагва-Очир тусгай байр, авьяаслаг гэр бүл төрөлд Пэрэнлэйбаатарын Нэндарамын гэр бүл дэд байр, Нийт 13 төрлөөс 8 төрөлд шагналт байрт шалгарч, угийн бичиг хөтлөлт болон цахим орчин дахь хандалтаар манлайлан оролцож, багийн дүнгээр ХАРХОРИН СУМ ...

 Аймгийн Засаг даргын захирамжаар түүхт 90 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, салбар хороодыг байгуулсан. Ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү? - Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор одоогийн Баянхонгор аймгийн нутаг Түйн голын Цагаан эрэгт 31 сумыг нэгтгэн байгуулагдаж байсан түүхтэй.  Энэ жил Ардын Хувьсгалын 100, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой давхацсан онцлог жил. Мөн найман сумын 90 жил, хэд хэдэн байгууллагын тэгш ой тохиож байгаа.  Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн 90 жилийн ойн хүрээнд ...

Орон нутгийн хөгжлийн сангийн 6,000,000 төгрөгийн санхүүжилтээр Боловсролын гудамж, Гурвалжингийн тойрог, Доод өргөн чөлөөний явган хүний замыг зүлэгжүүлж ногоон байгууламж 2100м2-аар нэмэгдлээ. Мал бүхий өрхүүд малаа төвөөс гаргаж бэлчээх, нийтийн эзэмшлийн ногоон талбай, ногоон байгууламж руу оруулахгүй, хариуцлагатай байхыг анхааруулж байна. Засаг даргын Тамгын газар     ...

2021.07.08 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээнд зориулан Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбат 1000,000 төгрөгийн үнэ бүхий 10000 ш амны хаалт, Орхон багийн малчин М.Ганболд 200,000 төгрөгийг хандивлалаа. Хандив өргөсөн иргэдэд талархал илэрхийлье. Сумын Шуурхай штаб     ...

2021.07.08 Вангийн овоо багийн нутаг дэвсгэрийн үерт идэгдсэн гуу жалганд 1080 м3 шороо буулгаж дүүргэх, гудамжинд буулгасан 1500 м3 шороог түрж тэгшлэх ажил хийлээ. Тус ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийж, 10,760,000 төгрөг зарцууллаа. Засаг даргын Тамгын газар   ...

Сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээгээр 14 иргэн ЭЕРЭГ гарч хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Эдгээр 14 иргэн нь. Улаанбаатар хотод очиод батлагдсан тохиолдлын ойрын хавьтал-1 Эх уурхай тодорхойгүй-2 Эдгээр 2 иргэнтэй холбоотой ойрын хавтал нэг гэр бүлийн -7 Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөж ирсэн -2 Өмнө нь PCR батлагдсан тохиолдлын ойрын хавьтал-2 Хархорин суманд одоогийн байдлаар Нийт багц өвчлөл -31 Идэвхитэй багц өвчлөл-25 Нийт зөөвөрлөгдсөн -16 Эх уурхай тодорхойгүй-8 Эмчлэн тусгаарлах байранд эмчлэгдэж байгаа-66 Хүүхэд-22 Насанд хүрсэн-44 Сүүлийн 24 цагт PCR батлагдсан 17 иргэн нь өмнө нь түргэвчилсэн ...

2021.07.07 Өвөрхангай аймгийн хэмжээнд 2021 оныг “ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “ жил болгон зарласантай холбогдуулан орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Зорилтот жилийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдыг урамшуулах, дэмжих зорилгоор шилдгүүдийг шалгаруулах болзолт уралдаануудыг зарлаж байна. Иргэд, малчид, тариаланчид идэвхтэй оролцоно уу. Засаг даргын Тамгын газар       ...

Орхон голын усны түвшин 2021 оны 07 дугаар сарын 06 ны 16 цагийг байдлаар 266 см хүрч “Аюулын” түвшинг 36 см ээр давж үерлэж байна. Өмнөх өдрийнхөөс 81см-ээр буураад байгаа боловч зарим газраар голын эрэг орчимд нуралт үүсч аюултай байдалтай байна. Иймд Орхон голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох, эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх, айл, өрхүүд орон гэр, хашаа хороогоо үерийн ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, голоор морь болон машин техникээр гарахыг түтгэлзэж, тухайн голын ай сав орчмоор буудалласан ард иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж байна. ...

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан зарим аймгууд баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар болон бусад аймгаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна. Сүхбаатар аймгийн хувьд баяр амралтын өдрүүдээр Улаанбаатар хотоос зайлшгүй шаардлагатай хүнс тээвэр, шатахуун тээвэр, зам барилга, эрүүл мэнд, буяны ажил зэрэг зайлшгүй шаардлагатай иргэдийг АОК-ын зөвшөөрөлд үндэслэн нэвтрүүлнэ. Хөдөөний хамаатан, садан дээрээ ирэх бол зөвшөөрөхгүй гэж АОК-оос мэдээлжээ. Архангай аймгийн хувьд зургаадугаар сарын 28-ны өдрөөс улаан түвшинд шилжиж, хот болон сум хоорондын хөдөлгөөнөө бүрэн зогсоогоод ...

Хархорин суманд сүүлийн 24 цагт 12 иргэн түргэвчилсэн шинжилгээгээр ЭЕРЭГ гарлаа. Эдгээр иргэд нь: ...

2021.07.06 Аймгийн төсвийн 69.9 сая төгрөгийн санхүүжилтээр хуучин Соёлын төвийн байрыг засварлан сумын ахмадын хороонд хүлээлгэн өглөө. Тус байр ашиглалтад орсноор ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болж байгаа бөгөөд хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих дуу бичлэгийн студи ажиллах юм. Засаг даргын Тамгын газар       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр