» » Сэрэмжлүүлэг мэдээ
Сэрэмжлүүлэг мэдээ
Орхон голын усны түвшин 2021 оны 07 дугаар сарын 06 ны 16 цагийг байдлаар 266 см хүрч “Аюулын” түвшинг 36 см ээр давж үерлэж байна. Өмнөх өдрийнхөөс 81см-ээр буураад байгаа боловч зарим газраар голын эрэг орчимд нуралт үүсч аюултай байдалтай байна.
Иймд Орхон голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох, эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх, айл, өрхүүд орон гэр, хашаа хороогоо үерийн ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, голоор морь болон машин техникээр гарахыг түтгэлзэж, тухайн голын ай сав орчмоор буудалласан ард иргэдэд онцгойлон сэрэмжлүүлж байна.
Хархорин Ус Цаг уурын салбар
2021.07.06

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр