Ерөнхий боловсролын “Гүнзгий” сургуулийн 1-р ангид элсэн сурах хүсэлтэй сурагчдыг 2021 оны 08-р сарын 11-15-ны өдрийн 16 цаг хүртэл “Хархорин ЕБ-ын ГҮНЗГИЙ сургууль” гэсэн фэйсбүүк хуудас дээр тавигдсан линкээр болон 91910813 утсаар бүртгэнэ. Бүртгүүлэгч нь 2015 оны 01 сарын 01-ээс 2015 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн байна. /Бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар шаардлагатай/. Суралцагчдыг элсүүлэх үйл ажиллагаа: 1. Элсэхээр бүртгүүлсэн хүүхдүүдтэй нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон • Сэтгэхүй • Хэл ярианы чадамжийг тодорхойлох ярилцлага хийнэ. 2. ...

НЭЭЛТТЭЙ ЗАРЛАГДАЖ БАЙГАА АЖЛЫН БАЙРЫН ОРОН ТОО  1. Монгол хэл, бичиг, уран зохиолын багш 1 2. Математикийн багш 2 3. Физикийн багш 1 4. Биологи, эрүүл мэндийн багш 1 5. Химийн багш 1 6. Газарзүйн багш 1 7. Нийгэм судлалын багш 1 8. Хөгжмийн багш 1 9. Технологийн багш /эмэгтэй/ 1 10. Технологийн багш / эрэгтэй/ 1 11. Биеийн тамирын багш 1 12. Бага ангийн багш 5 13 Англи хэлний багш 2 14. Англи, орос хэлний багш 1 #Тавигдах_шаардлага: 1. Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй 2. Тухайн мэргэжлийн багшийн дипломтой байх 3. Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх #Ур_чадвар Дүн шинжилгээ хийх 1. Мэдээллийн үнэн, бодит байдлыг шалган ...

Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээтэй танилцлаа. Халдварын тархалтыг хумих, хөл хөдөлгөөнийг хянах зорилгоор аймгаасаа санаачлан нэвтрүүлсэн цахим бүртгэлийн системийг ажлын хэсгээс сайшааж, цаашид илүү хөгжүүлэн ашиглах, яаманд танилцуулж мэдээлэл хүргэхийг хүссэн юм. Covid.uvurkhangai.gov.mn бүртгэлийг аймгийн хэмжээнд 1400 гаруй байгууллага ашиглаж, иргэдийн хөдөлгөөнийг нэг цэгт төвлөрүүлэн хянаж байна. Уулзалтын үеэр аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлж, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, автомашины ...

Малын өтөг бууцыг овоолон удаан хугацаагаар байлгаж дулаан ялгаруулагч нянгуудыг ашиглан өндөр хэмийн дулаан үүсгэж эмгэг төрүүлэгч бичил биетнүүд болон паразитуудыг устгахыг биотермийн арга гэнэ.     ...

    ...

Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч "Офицер" албан тушаалд тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой эмчлэх эрхийн лицензтэй эрэгтэй 30 хүртэл насны иргэдийг сонгон шалгаруулж байна. Бүртгүүлэхийг хүссэн иргэд Цагдаагийн хэлтсийн 202 тоотод ирж уулзана уу. Утас: 91351991     ...

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглолоо. ...

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.   Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 6-ны Баасан гарагт өгөх юм байна. Энэ үеэр мөн 4-5 насны цэцэрлэгт суралцах хүүхдүүдийн бүртгэлийн талаар мэдээлэх аж.   ...

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ирж ажиллалаа. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын дагуу орон нутагт соёлын нэгж байгуулах талаар ярилцаж, арга зүйн зөвлөмж өгч яваа юм. Ажлын хэсэгтэй уулзаж, аймаг, орон нутагт соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Өвөрхангай аймаг түүх, соёлын өлгий нутгийн хувьд улсдаа үлгэр жишээ болохуйц томоохон музейтэй байх зорилтыг дэвшүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Музейн дотоод дэглэлт, зохион байгуулалтыг хийх, дижитал, виртуал болгоход ...

  ...

Аймгийн ИТХ-ын 2020 оны 03/06 дугаар тогтоолоор 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Зорилтот жилийн хүрээнд ЗДТГ-аас газрын асуудлыг шийдэж, малчдыг өвлийн бэлтгэл хангаж, ногоон тэжээл тариалах боломжийг олгосноор энэ жил Нарийн хүр багийн 32 малчин 50 га , Шанх багийн 40 малчин 50 га, Орхон багийн 31 малчин 25 га газарт ногоон тэжээл тариаллаа. Мөн Жалбаа багийн малчин, малчдын “Их Эрээн” нөхөрлөлийн гишүүн Э.Ганхуяг, Р. Гомбосүрэн нар зуслангийн ойролцоо газраа ногоон тэжээл болон ...

Сүүлийн 3 өдрийн байдлаар Найз нөхдийн хүрээлэлийн 4 гэр бүлийн 19 хүний Завхан-Увс чиглэлтэй аялллын багаас 6 иргэн эерэг. Ахан дүүсийн хүрээллийн 5 айлын 15 хүний аяллын багаас 2 хүн эерэг байна, УОК-оос гэр бүлийн хүрээллийн 5с дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй аялаж зугаалахыг зөвшөөрсөн, Үүнийг зөрчсөн иргэд тандалт судалгааны явцад гарах зардлыг хувиасаа төлөхийг Хархорин Нэгдсэн Эмнэлгийн захиргаа мэдэгдэж байна. Иймээс иргэд та бүхэн гэр бүлийн хүрээлэлд аялна уу   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр