Мэдээ
Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээтэй танилцлаа.
Халдварын тархалтыг хумих, хөл хөдөлгөөнийг хянах зорилгоор аймгаасаа санаачлан нэвтрүүлсэн цахим бүртгэлийн системийг ажлын хэсгээс сайшааж, цаашид илүү хөгжүүлэн ашиглах, яаманд танилцуулж мэдээлэл хүргэхийг хүссэн юм.
Covid.uvurkhangai.gov.mn бүртгэлийг аймгийн хэмжээнд 1400 гаруй байгууллага ашиглаж, иргэдийн хөдөлгөөнийг нэг цэгт төвлөрүүлэн хянаж байна.
Уулзалтын үеэр аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлж, нэн шаардлагатай тоног төхөөрөмж, автомашины дэмжлэгийг авахаар боллоо.

Мэдээ

 

Мэдээ

 

Мэдээ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр