Хархорин суманд хэрэгжиж буй "Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох хөтөлбөр 2019-2023 он "Боловсролын тусгай хэрэгцээтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах төсөл" 2021 оны 6 сараас 2022 оны 3 сар хүртэл хэрэгжих төслийн хүрээнд аймгийн салбар зөвлөлийнхэн хүрэлцэн ирж ажиллалаа. ТАЗ-ийнхэн Засаг дарга, ТСЗ-ийн дарга болон гишүүд, сургагч багш нар, менторуудтай уулзаж төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа болон цаашид хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр сургагч багш нар болон менторууддаа сертификат гардууллаа. Ур чадварын уралдааны шагнал гардууллаа.   ...

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах хөтөлбөрийн хүрээнд Хархорин сумын 14 өрхөд ариун цэврийн багц, 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудасны тусламж үзүүлэв. Тусламжийг сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Эрдэнэтолгой багийн Засаг дарга Д.Батчулуун, төлөөлөгч С.Самбуупилмаа нар гардуулав. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА       ...

ШАТРЫН СПОРТЫГ ОРОН НУТАГТ ЖИГД ХӨГЖҮҮЛЭХ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН 30 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 2021 ОНЫ ХАГАС ШИГШЭЭ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ШАТАРЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗОРИЛГООР 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НИЙ ӨДӨР 10⁰⁰ ЦАГТ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛНА.   ...

Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04/03 дугаар тогтоолоор "Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлогын баримт бичиг”-ийг батлуулсан билээ. Тус хурлаар дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсээс хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн дүнгийн талаар хэлэлцсэн юм. Аймгийн Засаг даргын зүгээс үндэсний аюулгүй байдлын бодлого салбар салбарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар дор бүрнээ анализ, ...

Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрч байгаатай холбогдуулан Баянтээг Түлш Ххк -аас айл өрхүүдэд түгээлт хийж өрхийн дэвтэрийг тарааж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч санал, мэдээлэл солилцон ажиллаж байна.     ...

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга А.Ишдорж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт 19 сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, газрын даамлуудтай цахим хурал хийж, төлөвлөгөөнд тусгах ажил, арга хэмжээний талаар ярилцаж, сумдад тодорхой үүрэг чиглэлийг өглөө.   Аймгийн Засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний чуулганд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай тус хөдөлгөөнийг аймаг, орон нутагт хэрэгжүүлж ажиллах гэрээнд ...

Санамж бичгийн хүрээнд үүрэн холбооны сүлжээний хүртээмжийг сайжруулах, аймгийн цахим шилжилтэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн бүтээмжийг нэмэх технологийн шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллана.     ...

  ...

Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төслийг 2021 оны зургадугаар сараас Өвөрхангай аймагт эхлүүлсэн билээ. Есөн сарын турш хэрэгжих энэхүү төслийг Австрали улсын сайн дурынхны хөтөлбөрөөс санхүүжүүлж, тус аймгийн Арвайхээр, Хархорин болон Уянга сумдын Насан Туршийн боловсролын нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд зорилтот бүлэг тодорхойлох судалгааг Арвайхээр, Хархорин, Уянга сумдад хийж зорилтот 60 малчныг шалгуурын дагуу сонгосон юм. Тодруулбал зорилтот сумдын насан туршийн боловсролын багш арга зүйчид бичиг үсгийн түвшин ...

Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарч байгаа тул та цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, видео харсан бол www.ekids.mn цахим хуудсаар дамжин IWF-т мэдээлж устгуулаарай.   ...

Өвөрхангай аймагт тулгамдсан асуудлын нэг бол агаарын бохирдол юм. 2022 онд аймгийн төвийн утааг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах бодолтой байна. Энэ хүрээнд “Интеллигент технологи” ХХК-тай хоёр чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлцэл хийлээ. Бага, дунд оврын халаалтын зууханд зориулсан, утааг ионжуулан шүүх төхөөрөмжийг эхний ээлжинд Арвайхээр сумын ЗДТГ-ын уурын зуух, гэр хорооллын 100 өрхийн ердийн зууханд суурилуулна. Энэ төхөөрөмж нь яндангаас агаарт цацагдах тоосонцорыг стандартаас 20.6 дахин багасгаж, утааг 99.3 хувиар шүүх хүчин чадалтай юм. Мөн Арвайхээр сумын 2 дугаар багийн ...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар 21 аймгийн удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим хурал хийлээ. Өвөрхангай аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдээлэл өгсөн юм._ Монгол улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар Сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” 376 дугаар захирамж, “Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр