Өнөөдөр Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн удирдлагын хувьд баяртай байна. Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх ...

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшил, иргэний оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг таньж мэдэх, илрүүлэх, мэдээллэх, мэдлэг хандлагыг төлөвшүүлэх “Хэрсүү гурвалжин” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Илүү хэрсүү, илүү хариуцлагатай, илүү сонор” сургалтыг Арвайхээр сумын багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, баг бүрээс 2 дэлгүүрийн худалдагч, худгийн ус түгээгч нарт 2021 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 69 хүн оролцлоо. ...

Сумын 2021 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогыг 8 багийн 13 хэсэгт зохион байгуулахаар 58 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байна. Иймд малтай болон малчин өрх нь тооллогын комиссын ажилд хүндрэл учруулахгүй үнэн зөв мэдээлэл өгөх, тооллогын ажлын хугацаанд малаа ойр байлгахыг анхааруулж байна. ИТХурал, ЗДТГазар     ...

• Төрийн захиргааны менежмент Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол Улсын төр, захиргааны тогтолцоо”, “Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална. • Төрийн удирдлага Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл зэрэг)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг, чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол Улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, ...

“Ковид-19” цар тахлын сөрөг нөлөөнд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд тогтмол зохион байгуулж хэвшсэн олон эвент арга хэмжээ цар тахлын улмаас цуцлагдаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүд эдийн засгийн хүнд байдалд орсон. Тиймээс аялал жуулчлалыг цаашид хэрхэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа яаж шийдвэрлэх талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтонд хүрэхийн тулд энэ салбарт ажилладаг гишүүдтэй уулзан санал бодлыг нь сонслоо. Бид аялал жуулчлалыг жилийн дөрвөн улирлын туршид, аймгийнхаа бүхий л нутаг дэвсгэр хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд сум бүр түүхэн хөгжил, өв ...

ус арга хэмжээнд залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр ирүүлсэн 15 илтгэлийг сонордуулж, аймгийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр болов. Энэ жил Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу “Залуучууд хөгжлийн зөвлөл”-ийг байгуулж, өсвөр үе, залуучуудыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, хорт зуршлаас гаргахад чиглэсэн 16 төрлийн ажлыг зохион байгуулж буйг аймгийн ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар мэдээллээ.     ...

Сумын Засаг даргын нөөц хөрөнгөний 1.1 сая төгрөгийн санхүүжилтээр Шанхын баруун хүрээ хийдэд гадна талбайн чиглэлийн камерыг суурилууллаа. Засаг даргын Тамгын газар       ...

Эрдэнэтолгой багийн иргэн С.Мягмарсүрэн өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, спортын хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Тэрээр нягтлан бодогч мэргэжилтэй боловч эсгүүр оёдол сонирхож, гэрээрээ дээл хувцас хийж байгаад 2021 оны 09 дүгээр сараас эхлэн ажлын байр засварлан, “89 NICE” оёдлын цех байгуулан, спортын хувцас оёж байна. “89 NICE” оёдлын цех одоогоор 3 хүнтэй ажиллаж сагс, волейболын тоглолтын хувцас, хүүхдийн болон том хүний бэлтгэлийн хувцсыг хэрэглэгчдийн захиалсан өнгө, загварын дагуу оёж, зах зээлийн үнээс хямд, нас, размераас хамааран 15.000-125.000 төгрөгийн хооронд борлуулж байна. Түүний ажилд нөхөр нь тусалдаг ...

Багийн Иргэдийн Нийтийн хурлаас багийн Засаг даргаар шинээр сонгогдсон 1 дүгээр багийн Засаг дарга Т. Алтангэрэл 2 дугаар багийн Засаг дарга Р. Сүхбат 3 дугаар багийн Засаг дарга Д. Батчулуун 4 дүгээр багийн Засаг дарга Г. Отгонбаяр 5 дугаар багийн Засаг дарга Б. Ганхуяг 6 дугаар багийн Засаг дарга Л.Төгөлдөр 7 дугаар багийн Засаг дарга О. Батсүх 8 дугаар багийн Засаг дарга П.Нэндарам нартай сумын Засаг дарга Ч.Алтанбагана гэрээ байгуулан батламж гардууллаа. Засаг даргын Тамгын газар             ...

Төрийн албан хаагчийн цогц чадамжийн ойлголт, цогц чадамжийг нэвтрүүлснээр бий болох үр нөлөө, ач холбогдлыг таниулах, чадахуйн зарчмыг хамгаалах, ёс зүйтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс сэргийлэхэд ашиглах шинэ мэдлэг, инновацийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой бүсийн сургалт Өвөрхангай аймагт 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгаас оролцсон төрийн албан хаагчдын төлөөлөл өөрсдийн аймгийн төрийн албан хаагчдад энэхүү сургалтаас авсан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх юм. Цогц чадамж гэдэг нь тухайн албан тушаалд өндөр гүйцэтгэлтэй ...

Өвөрхангай аймгийн Хархорин суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бат-Угсралт ХХК-ын хийж гүйцэтгэсэн Сум дундын прокурорын газрын барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.       ...

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги нь хямдралтай үнээр түлээний мод зарж байна. 1 м3 нь 100,000 төгрөг. Холбоо барих утас: 88072913 ШШГХ-423-р Нээлттэй хаалттай хорих анги   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр