ОРОН НУТАГТ СПОРТЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ.
Харгалзах огноо: 2021-11-24 | Уншсан: 323
Эрдэнэтолгой багийн иргэн С.Мягмарсүрэн өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, спортын хувцас үйлдвэрлэж эхэлжээ.
Тэрээр нягтлан бодогч мэргэжилтэй боловч эсгүүр оёдол сонирхож, гэрээрээ дээл хувцас хийж байгаад 2021 оны 09 дүгээр сараас эхлэн ажлын байр засварлан, “89 NICE” оёдлын цех байгуулан, спортын хувцас оёж байна.
“89 NICE” оёдлын цех одоогоор 3 хүнтэй ажиллаж сагс, волейболын тоглолтын хувцас, хүүхдийн болон том хүний бэлтгэлийн хувцсыг хэрэглэгчдийн захиалсан өнгө, загварын дагуу оёж, зах зээлийн үнээс хямд, нас, размераас хамааран 15.000-125.000 төгрөгийн хооронд борлуулж байна.
Түүний ажилд нөхөр нь тусалдаг бөгөөд тэд цаашид ажлын байраа нэмэгдүүлэх , спортын хувцсыг дагнан үйлдвэрлэх зорилготойгоор ажиллаж байна.
Залуучуудад үлгэр дуурайл болж, орон нутагт хөдөлмөр эрхлэх боломж байгааг харуулан ажиллаж байгаа та бүхэнд амжилт хүсье.
Засаг даргын Тамгын газар
Харгалзах огноо: 2021-11-24 | Уншсан: 323