Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны даргын Б/208 тоот тушаалаар “Осолгүй манлай жолооч” тэмдгээр Лувсандорж овогтой Доржсүрэн шагнагдлаа. Тэрээр Хархорин сумын ИТХ-ын ажлын албанд 5 жил, Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний албанд 11 жил тасралтгүй ажилласан. Л.Доржсүрэн нь ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүй ажлын туршлагатай ахмад жолоочдын нэг бөгөөд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан учир 2004 онд Монгол улсын Онц тээвэрчин цол тэмдэг, 2009 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны “Хүндэт жуух бичиг” –ээр шагнагдсан юм. Эрхэм танд болон гэр бүлд нь эрүүл энх, сайн ...

2022.02.15 Тус аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан, Хархорин зэрэг сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, өвчний голомтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийх, хүн малын хөдөлгөөнийг хязгаарлан 24 цагийн хяналтын постыг ажиллуулж, эргүүл хяналт хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “ Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/03 дугаар захирамжаар хурдан морь, тэмээний уралдаан, бооцоотой уургач, бугуйлчдын тэмцээн зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг аймгийн Онцгой комиссын ...

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна. Шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.   ...

Японы хүүхдийн ивээх сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох" төсөл 2020 оноос тус суманд хэрэгжиж эхлэн Ерөнхий боловсролын Гүнзгий, 2 дугаар сургууль, Насан туршийн боловсролын нэгжийн ангиудад суралцагчид хамрагдаж байгаа билээ. 2022 оны шинэ элсэлтэд 18-25 насны залуучуудыг бүртгэж байна. Бүртгэл 2022 оны 02 сарын 25 ныг хүртэл явагдана. Хаяг: ЕБ-ын Орхон сургуулийн Б байр Утас: 88223111 Сумын төслийн зөвлөл Насан туршийн боловсролын нэгж   ...

Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол ЗДТГ-ын газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн ирж бүртгүүлнэ үү. Монгол улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх бөгөөд иргэн та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Иймд иргэд зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй ...

Энэ жил Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах ээжүүдийн материалыг 2022 оны 02 дугаар сарын 25-ныг хүртэл авах тул доорх материалыг бүрдүүлэн хугацаанд нь ирүүлнэ үү. Бүрдүүлэх материал: 1. Ээжийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар / Иргэний үнэмлэхний хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа / 2. Хүүхэд бүрийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар. Хүүхэд 16 нас хүрсэн бол төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхийг канондож нотариатаар батлуулна. /нэг цаасан дээр хамт / Төрсний гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол улсын бүртгэлийн байгууллагаас болон ТҮЦ машинаас лавлагаа авах 3. ...

Хүүхэд, багачууд та бүхэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, уралдаанд идэвхтэй оролцоорой. Засаг даргын Тамгын газар 2022.02.01   ...

Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын алба 2021 оны үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлээрээ аймгийн хэмжээнд 91.5 хувьтай үнэлэгдэж “Дэд байр”-д шалгарлаа.     ...

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна. ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2-р сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдвал тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. 2-р сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг 2-р сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. 2-р ...

Урган гарч буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой нийт Өвөрхангайчууддаа УРИАЛАХ нь: ...

“Улсын аварга малчин”-аар 1.Арвайхээр сумын 7-р багийн малчин Чинбатын Авирмэд 2.Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин Лхагвадоржийн Төрбат 3.Баянгол сумын Хаяа багийн малчин Чулуунбатын Баянмөнх 4.Богд сумын Хөөвөр багийн малчин Цэений Өлзийсайхан 5.Бүрд сумын Их боригдой багийн малчин Мандахбаярын Ганзориг 6.Зүүнбаян-Улаан сумын Хад багийн малчин Сумьяагийн Жанцанпунцаг 7.Сант сумын Цариг багийн малчин Намсрайн Наран 8.Төгрөг сумын Мазар багийн малчин Дангайдаваагийн Пүрэвдорж 9.Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин Чулуунбаатарын Дашлхагва “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Хархорин ...

Та батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол харьяа өрх, багийн эмчдээ хандан тандалтын ЦАХИМ ПРОГРАММД бүртгүүлнэ үү. Ковидын шинжилгээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдэд үнэ ТӨЛБӨРГҮЙ. Сайн дураар шинжилгээнд хамрагдсан иргэдэд ТӨЛБӨРТЭЙ хийгдэхээр боллоо. Төлбөр 15,000 төгрөг ЖИЧ: Ойрын хавьтад болсон иргэд ковидын нэг цэгт очихын өмнө өрх багийн эмчтэйгээ холбогдон ойрын хавьталд мэдээлэлээ оруулсан байх хэрэгтэй.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр