» » АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 25-НЫГ ХҮРТЭЛ АВНА.
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 25-НЫГ ХҮРТЭЛ АВНА.
Энэ жил Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах ээжүүдийн материалыг 2022 оны 02 дугаар сарын 25-ныг хүртэл авах тул доорх материалыг бүрдүүлэн хугацаанд нь ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. Ээжийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
/ Иргэний үнэмлэхний хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа /
2. Хүүхэд бүрийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар. Хүүхэд 16 нас хүрсэн бол төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхийг канондож нотариатаар батлуулна. /нэг цаасан дээр хамт / Төрсний гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол улсын бүртгэлийн байгууллагаас болон ТҮЦ машинаас лавлагаа авах
3. Гараар бичсэн өргөдөл. Өргөдлийг хар өнгийн балаар загварын дагуу бичих /Загварыг багийн Засаг дарга нараас авах/
1 дүгээр одон авах ээжүүд дээрх материалууд дээр нэмээд 2-р одонгийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар шаардлагатай.
Анхаарах нь:
•Бага хүүхэд 2022 оны 06 сарын 01-ний байдлаар 1 нас хүрсэн байх.
• 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарна. Эхийн төрүүлж, бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
• Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, архивын лавлагааг хавсаргах.
Холбогдох утас: 99808953, 88488953
Засаг даргын Тамгын газар

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН МАТЕРИАЛЫГ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 25-НЫГ ХҮРТЭЛ АВНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр