Сумын нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид хариулгагүй мал орж, тарьсан мод бутыг сүйтгэн, зүлэг талхалж орчныг бохирдуулан, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын төвд 1дүгээр бүсэд мал бэлчээхгүй байх хязгаарлалтын бүс тогтоолоо. Иймд мал бүхий иргэд малаа байнгын хариулгатай, сумын төвөөс гадагш бэлчээн, хязгаарлалтын бүсэд мал оруулахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна. Малаа ногоон байгууламж болон хязгаарлалтын бүсэд оруулсан тохиолдолд тухайн малыг хашиж саатуулан сүйтгэгдсэн мод бутыг нөхөн төлүүлэх болохыг мэдэгдье. Хот тохижилтын алба. ...

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоршоодыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төслийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ • Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3%, хугацаа 60 хүртэлх сар, нэг төсөлд олгох доод хэмжээ 10.000.0 (арван сая төгрөг) ТАВИГДАХ ШААРДЛАГА •Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, сум ...

Үүнд: 1.Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2. Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл шинэчлэн байгуулах тухай 3.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг шинэчлэн батлах тухай 4. ГХУСАЗСЗ-ын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 5. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, аудитын дүнгийн тухай 6. Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө батлах тухай 8. Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 9. ИТХ-ын Төлөөлөгч Г.Отгонбаярын асуулгын тухай 10. Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай 11. ИТХ-ын ...

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийг 2020-2022 онуудад хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” төвийн бүсийн уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хархорин сумын ИТХуралтай хамтран зохион байгуулав. Тус уулзалтаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөө ахуйн хоршоологчдын нэгдсэн холбоо, Бэлчээр ...

ЗДТГ-т угтах, үйлчилгээний ажилтан ажилд авна. Бүрдүүлэх материал: 1. Ажилд орохыг хүссэн өргөдөл 2. Төрийн албан хаагчийн анкет 3. Боловсролын түвшинг нотлох баримт бичиг Тавигдах шаардлага: - Бүрэн дундаас дээш боловсролтой - Компьютерийн мэдлэг эзэмшсэн байх Сонирхсон иргэдийн материалыг 2022 оны 06 дугаар сарын 16 ны 18.00 цаг хүртэл ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч хүлээж авна. Засаг даргын Тамгын газар   ...

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын үзлэг оношилгоо 0️6 дугаар сарын 08 -ны өдрөөс 18- ны өдрийг дуустал явагдах тул аж ахуйн нэгж, иргэд тээврийн хэрэгслийн албан татвараа төлж, ашиглагдахгүй байгаа тээврийн хэрэгслээ хасуулна уу. Тээврийн хэрэгслийн албан татвар,төлбөр төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19.14-т заасны дагуу торгуулийн арга хэмжээнд орохыг анхааруулж байна. Утас:70327329. ХАРХОРИН ТАТВАРЫН ТАСАГ.   ...

2022.06.10 “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” 2020 оноос орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Тус төслийн зорилго нь өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадварыг эзэмшүүлэн, сурлагын амжилтыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх, бизнесийн санаагаа хэрэгжүүлэх санхүүжилтийг хүүхэд залуучуудад эргэн төлөгдөхгүйгээр олгож тэднийг дэмжих явдал юм. 2021-2022 оны хичээлийн жилд суралцагчид 19 төсөл бичиж, намрын төгсөлтийн суралцагчдын 3 төсөл шалгарч тус бүр 1000 долларын санхүүжилтийг авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хаврын төгсөлтийн 6 төсөл эхний шатны ...

2022.06.10 Ганган Орхон багийн Иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт Ахмадын өргөөнд хуралдах тул багийн иргэд идэвхтэй оролцоно уу. Хуралдаанаар: 1. Иргэдийн Нийтийн Хуралдааны дэг батлах тухай 2. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай 3. Иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл байгуулах, зөвлөлийн ажиллах журам батлах тухай 4. Багийн Засаг даргын тайлан 5. Сумын ИТХ-ын мэдээлэл 6. Сумын Засаг даргын Тамгын газрын мэдээлэл /Засаг дарга, Засаг даргын орлогч, холбогдох мэргэжилтнүүд / 7. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналын урьдчилсан жагсаалт ...

Саяхан Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км замын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажилласны дагуу өнөөдөр Л.Халтар сайд тус замын засвар шинэчлэлийн ажилтай танилцаж, төслийн нэгж, зөвлөх болон гүйцэтгэгч компанид 15 чиглэлээр үүрэг өглөө. Өнгөрсөн жил тавьсан 21.6 км замаас 6.8 км-т хучилтын алдаа гарсан учраас гүйцэтгэгч "HKB international holding” ХХК-ийг өөрийн зардлаар 3 см өнгөн хучилт дахин хийх шаардлага тавилаа. Мөн яам, зөвлөх компани, төслийн нэгж, аймгаас ажлын хэсэг байгуулж, дээрх 21.6 км замд 500 метр тутамд кор авах буюу өрөмдлөг хийж, ирэх даваа гарагт үр дүнг ...

2022.06. 08 Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Хангай хайрхан уулыг жил бүрийн билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-ны дотор тахихаар шийдвэрлэсэн билээ. Өнөөдөр сумын ЗДТГ, Монголын Үндэсний Тариаланчдын Холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл хамтран албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, малчид, тариаланчдын хандив, дэмжлэг, оролцоотой Хангай хайрханыг тахих ёслол зохион байгууллаа. Эрдэнэзуу хийд, Дамбаравжаалин хийд, Шанхын баруун хүрээ хийдийн лам нар Очирваань, Хангай хайрханы тахилга уншиж, мандал өргөлөө. Тахилгын ёслолд зориулан 32 бөхийн барилдаан болж, Улсын ...

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт энэ жил 47100 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаагаас 6 дугаар сарын 6-ны байдлаар 3431 хүнийг хамруулжээ. Тодруулбал, 0-5 насны 584, 6-17 насны 1897 хүүхэд багцынхаа шинжилгээнд хамрагдаад байна. Мөн 18-30 насны 334, 31-45 насны 243, 46-60 насны 228, 61-ээс дээш насны 145 иргэн үзлэг, оношилгоонд хамрагджээ. Аймгийн БОЭТ нь 2022 онд 18 мянган иргэнийг үзлэгт хамруулахаас одоогоор 600 гаруй иргэн шинжилгээгээ өгчээ.     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр