» » НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД МАЛ БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХ ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООЛОО.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД МАЛ БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХ ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООЛОО.
Сумын нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид хариулгагүй мал орж, тарьсан мод бутыг сүйтгэн, зүлэг талхалж орчныг бохирдуулан, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын төвд 1дүгээр бүсэд мал бэлчээхгүй байх хязгаарлалтын бүс тогтоолоо.
Иймд мал бүхий иргэд малаа байнгын хариулгатай, сумын төвөөс гадагш бэлчээн, хязгаарлалтын бүсэд мал оруулахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.
Малаа ногоон байгууламж болон хязгаарлалтын бүсэд оруулсан тохиолдолд тухайн малыг хашиж саатуулан сүйтгэгдсэн мод бутыг нөхөн төлүүлэх болохыг мэдэгдье.
Хот тохижилтын алба.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД МАЛ БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХ ХЯЗГААРЛАЛТЫН БҮС ТОГТООЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр