...

Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, худалдан авалт багассан энэ цаг үед бид өөрсдөө үйлдвэрлэгч болж байж л эдийн засгийн дарамтаас гарна гэдэгтэй санал нийлэв. Айл өрх бүр хашаандаа төмс, хүнсний ногоогоо, малчид өвөлжөө, хаваржаандаа малын ногоон тэжээлээ тариалдаг байх нь өрхийн зарлагыг багасгах үндэс болно. Энэ хүрээнд ногоон тэжээлийн үр, төмс, хүнсний ногооны үрийг сумдад хуваарилж, иргэдэд хөнгөлөлттэй олгож байна.     ...

Энэ үеэр Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт иргэд саналаа хэлэв. Гишүүдийн тоог нэмснээр олон намын төлөөлөл орж ирэх боломж бүрдэх учраас 108 хүртэл нэмж болно. Үүнд нийгмийн бүлгийн төлөөллийг заавал хамруулах ёстой, хүнээ зөв таньж нэр дэвшүүлэх хэрэгтэй. Гишүүдийн тоог дагаад зөвлөх, туслахын тоог нэмэхгүй байх, хариуцлага, хяналтыг чангатгах гэсэн саналыг дийлэнх иргэд хэлж байлаа. Мөн цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч үнийн өсөлтийг хөөгөөд гүйцэхээ байсан. Үүнээс шалтгаалж иргэдийн амьдрал доройтож байгааг, нүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг бүдгэрээд алга болох вий гэсэн болгоомжлолыг, нүүдлийн соёлыг хамгаалсан хуулийн заалт хэрэгтэйг, ...

Иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс сэргийлэх зорилгоор 70327399 дугаарыг ажиллуулж эхэллээ. Иргэн Та худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим алдагдсан, хаяг шошгын зөрчилтэй, чанар, аюулгүй байдал алдагдсан зэрэг мэдээллийг уг дугаарт мэдээлнэ үү. Засаг даргын Тамгын газар   ...

Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд: -Бүх төрлийн хийжүүлсэн ундаа -Энергийн болон спортын ундаа -Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа -Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль -Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт) -Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар -Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон -Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба ...

Байгууллагын дарга, эрхлэгч нарын өргөтгөсөн шуурхай хурлыг өнөөдөр Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулж, хуралд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо. Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг ИТХ-ын дарга Д.Гантөмөр, суманд 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар сумын Засаг дарга Г.Одгэрэл, "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, 2022 оны хяналт шинжилгээ, үнэлгээгээр гарсан нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар Засаг даргын ...

Энэ хүрээнд анхаарах асуудлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Энэ жил аймгийн хэмжээнд 800 мянган мод тарих төлөвлөөгөөтэй байна. Үүнээс Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин суманд тус бүр 120 мянга, бусад суманд 10-50 мянган мод тарих юм. Мөн ногоон байгууламжийг шинээр 35 га, ойн зурвас 42 га, шинэсний тарьцаар хийх ойжуулалтын ажил 27 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 15 га-д тус тус хийхээр төлөвлөсөн. Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулах ба байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модныхоо усалгаа, арчилгаанд анхаарах, хамгаалалтын хашааг нэг хийц, загвараар ...

Хугацаа: 2023 оны 05 сарын 06 нд Спортын ордонд 06:00 -15:00 цагийн хооронд зохион байгуулагдана.   ...

    ...

Өнөөдөр Хархорин суманд Соёлын төвийн гадна талбайд “Нарлаг ган хүлэмж” ХХК-иас бүх “БАНКНЫ ЛИЗИНГ”-ээр олгох хүлэмж, болон хүлэмжийн материалын худалдаа зохион байгуулагдаж байна.       ...

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оныг "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан билээ. Үүний хүрээнд Хархорин сумын газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн-Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг хамтатган зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлогын зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Уламбаатар, аймгийн ХХААГазрын дарга С.Цэдэнбалжир нар болон бусад албаны хүмүүс, тариаланчид оролцож, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын зорилтын талаар ...

Бүх нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 04 дүгээр сарын 28, 29-ний Баасан, Бямба гарагт зохион байгуулах тул албан байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагын ойр орчим болон Хотын захирагчийн албанаас гаргасан хуваарьт газрын хог хаягдлыг цэвэрлэн хариуцсан албан тушаалтанд хүлээлгэн өгнө үү. Иргэд хашааны эргэн тойрны / урд, хойд / газрын талбайг цэвэрлэн, хогийг шуудай саванд битүүмжлэн хийж, хуваарьт өдрөө ачуулахыг анхааруулж байна. БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ. Хотын захирагчийн алба   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр