БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Харгалзах огноо: 2023-05-04 | Уншсан: 134
Байгууллагын дарга, эрхлэгч нарын өргөтгөсөн шуурхай хурлыг өнөөдөр Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулж, хуралд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо.
Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг ИТХ-ын дарга Д.Гантөмөр, суманд 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар сумын Засаг дарга Г.Одгэрэл, "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, 2022 оны хяналт шинжилгээ, үнэлгээгээр гарсан нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар Засаг даргын Тамгын газрын дарга Х.Лхагвадулам, "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогын баримт бичгийн танилцуулгыг Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нямдаваа, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийн зөрчлийн талаар Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ш.Болормаа болон Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Отгонбаяр, Нэгдсэн эмнэлгээс үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг Эрүүл мэндийн дэмжих төвийн албаны дарга С.Долгормаа, тархвар зүйч Ж.Мягмар нар тус тус танилцуулж санал солилцлоо.
Засаг даргын Тамгын газар
Харгалзах огноо: 2023-05-04 | Уншсан: 134