Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн холбогдох хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лөү тэргүүтэй зочидтой уулзалт хийж, аймгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал солилцлоо. Уг төлөөлөгчийн газар нь оюутан, сурагчдыг Тайваньд суралцах боломж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд гүүр нь болж ажилладаг бөгөөд энэ чиглэлээр орон нутагт боломж, гарцыг нээж байна. Төлөөлөгчид аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзан ...

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-тэй хамтран аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн уулзалт форум”-ыг зохион байгуулж байна. Тус форумын хүрээнд эмэгтэй төлөөлөгчдийн сайн туршлагыг танилцуулж, нийгэмд үр дүнтэй оролцоотой байх талаар илтгэл тавьсан юм. Форумын хамгийн чухал хэсэг бол хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 54 ...

“МИНИЙ НУТАГ САЙХАН-2023” урлаг, спортын наадамд төрийн болон хувийн 155 байгууллагын 1500 гаруй ажилчин, албан хаагчдын төлөөлөл 8 багт хуваагдан спортын 9, урлагийн 8 төрлөөр хурд, хүч, оюун ухаан, авьяас билгээ дайчлан өрсөлдөж, амжилттай өндөрлөлөө. Багийн нэгдсэн дүнгээр: 1-р байр: ЕБ-ын “Номын хүрдэн” сургуулиар ахлуулсан баг, хамт олон. 2-р байр: ЕБ-ын “Орхон” сургуулиар ахлуулсан баг, хамт олон. 3-р байр: ШШГХэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиар ахлуулсан баг, хамт олон тус тус эзэллээ. Миний нутаг сайхан урлаг, спортын наадамд оролцсон нийт байгууллага, хамт олонд талархсанаа ...

Шалгалт өгөх хуваарийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байршуулж, хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шалгалтыг аймаг, нийслэлийн Салбар комисс зохион байгуулна.   ...

Миний нутаг сайхан урлаг, спортын наадам олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнээр (2023.10.22) амжилттай үргэлжилж байна. Ирэх Бямба гараг буюу 10 дугаар сарын 28-ны өдөр урлагийн төрөл зохион байгуулагдаж нэгдсэн дүнгээ гаргана. Баг, тамирчдад амжилт хүсье!       ...

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Прожект Девелопмент Тотал Солюшн ХХК” сумын төвийн уулзвар, гарцуудыг бүрэн камержуулж 23 цэгт 60 ширхэг хяналтын камер, түүний дагалдах төхөөрөмж, хэрэгслүүд, Цагдаагийн хэлтсийн байранд иж бүрэн дүрс, бичлэгийн төхөөрөмж суурилуулж, байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө. Хамтран ажилсан юнител /юнивишн/ компанидаа баярлалаа.   ...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд”-ийн хүрээнд намрын мод тарилтыг өнөөдөр зохион байгууллаа. Бүх нийтээр мод тарих ажилд Санхүүгийн зохицуулах хороо, зохицуулалтын байгууллагын 150 гаруй албан хаагчид болон Хархорин сумын аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцож, Хүүхэд залуучуудын талбайд нийт 4200 хайлаасыг тарьж суулгалаа. Мод тарих ажилд оролцсон Та бүхэндээ Талархал илэрхийлье! #МодтарьжАМЬДБАЙГАЛЬБҮТЭЭЦГЭЭЕ! ...

Хархорин сумын боловсролын салбарын баярын хурал зохион байгуулагдлаа. "УЛАМЖЛАЛГҮЙГЭЭР ШИНЭЧЛЭЛ ҮГҮЙ" Р.НАРАНТУЯА Багш нарын баярын хуралд урилгаар Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Нарантуяа хүрэлцэн ирж "Боловсролын хувьсал" нэртэй илтгэлийг танилцууллаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд ажлын амжилт хүсье.   ...

е үеийн багш нартаа баярын мэнд дэвшүүлье! *МУ-ын Гавьяат Багш Дуламын АМАРСАНАА *МУ-ын Зөвлөх Багш Сүрэнгийн ДАШДАВАА *Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, СТА, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Ёндонгийн НАЙГАЛ *Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Боловсролын байгууллагын тэргүүний удирдагч Жамцын ЦОГБАДРАХ ...

Намрын ургац хураалтын ажил ид өрнөж байна. Хавар тариалалт оройтож эхэлсэн учраас тариа хураалт төдий хугацаагаар хойшлоод байгаа юм. Мөн цаг агаарын нөхцөл байдал, хур тунадасны хэмжээ ч нөлөөлж байна. Уулзалтад газар тариалан эрхлэгч 12 ААН, иргэний төлөөлөл оролцож, газар тариалангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа. Тухайлбал техник, ажиллах хүчний хүрэлцээ хангамжийг муу, техник дундын үйлчилгээг сэргээх, улаан буудайн цавуулаг, чийгшил зэргийн стандартын шинжилгээг нэгдсэн байдлаар гаргадаг болгох талаар саналаа хэлэв. Мөн орон нутгаас тариалан хураалтын үеэр хүн, хүчний хангамжийг сайжруулахад анхаарал хандуулах ...

  ...

Хуралдаанаар: ГХУСАЗСЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлан Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт Иргэн хүсэлтийн тухай хэлэлцлээ. Мөн Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх “Та татгалз” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж "АРХИДАЛТЫН ЭСРЭГ" уриалга гаргалаа.     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр