» » Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Намрын ургац хураалтын ажил ид өрнөж байна. Хавар тариалалт оройтож эхэлсэн учраас тариа хураалт төдий хугацаагаар хойшлоод байгаа юм. Мөн цаг агаарын нөхцөл байдал, хур тунадасны хэмжээ ч нөлөөлж байна.
Уулзалтад газар тариалан эрхлэгч 12 ААН, иргэний төлөөлөл оролцож, газар тариалангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.
Тухайлбал техник, ажиллах хүчний хүрэлцээ хангамжийг муу, техник дундын үйлчилгээг сэргээх, улаан буудайн цавуулаг, чийгшил зэргийн стандартын шинжилгээг нэгдсэн байдлаар гаргадаг болгох талаар саналаа хэлэв. Мөн орон нутгаас тариалан хураалтын үеэр хүн, хүчний хангамжийг сайжруулахад анхаарал хандуулах шаардлагатай байгааг дуулгалаа. Жилийн жилд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн мөндөрт ургац алдах тохиолдол бий болдог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мөндөрөөс хамгаалах төхөөрөмжийн төсвийг ирэх оны улсын төсөвт суулгах зэрэг ажилд санал солилцлоо.
✅ Энэ онд аймгийн хэмжээнд нийт 12280 га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлснээс 13293 га талбайд тариалалт хийж 1013 га талбайгаар нэмэгдсэн.
✅ Энэ жилийн хувьд 4,5,6 дугаар саруудад хүйтэн сэрүүхэн, хөрсний температур нь үр суух хэмжээнд хүрч дулаарахгүй байсантай холбоотойгоор хаврын тариалалт оройтож эхэлсэн. Үүнд улаан буудай 5814 га, бусад үр тариа 58 га, төмс 433.4 га, хүнсний ногоо 302.3 га, жимс жимсгэнэ 23.5 га, малын тэжээл 4217 га, тосны ургамал 2444 га-д тус тус тариалж нийт 13293 га талбайд тариалалт хийсэн байна.
✅ Урд оноос хүнсний ногоо 20 га, малын тэжээл 1520 га, тосны ургамал 340 га талбайгаар тус тус өссөн дүнтэй байна.
Аймгийн хэмжээнд хүлэмж, зоорийн тоо нэмэгдэж, стандарт шаардлага хангасан зооринд төмс хүнсний ногоо хадгалах боломж бүрдсэн.
Үүнд
✅ 1140м2 бүхий өвлийн 3 хүлэмж,
✅ 12704м2 бүхий нийлэг хальсан 264 хүлэмж
✅ 2997 тн багтаамж бүхий 117 төмс, хүнсний ногооны зоорь,
✅500 тн багтаамж бүхий 1 механикжсан хөргүүр
✅ 11 ширхэг 10300 тн-ийн багтаамж бүхий элеватор,
✅ 26000м2 талбай бүхий үтрэм байна.
Энэ онд хийгдсэн онцлох ажил:
✅ Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд сумдад хөрсний тариалалт 1838м2 талбайгаар нэмэгдсэн,
✅ Арвайхээр, Төгрөг, Баруунбаян-Улаан, Уянга, Хархорин сумд жимс, жимсгэний мод бутыг 3.4 га талбайд нөхөн болон шинээр нэмж тариалсан,
✅ Өлзийт, Баянгол сумд орон нутгийн төсвийн 21.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зоорь засварлаж төмс хүнсний ногоо хадгалахад бэлэн болсон зэрэг ажлууд хийгджээ.
Өнөөдрийн /2023.10.04/ байдлаар ургац хураалт 17.4 хувьтай, хүнсний ногооны ургац хураалт 60-70 хувьтай байна.

Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч И.Доржсүрэн болон холбогдох албаны хүмүүс Хархорин сумын тариаланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр