Эрүүл мэндийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан, дүрмийн 2.2 дахь заалтад заасан “Төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”  гэж заасны дагуу Энэрэл-Хархорин өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг шинэчлэгдсэн дүрэм, түүнийг дагалдан гарах журмаар зохион байгуулах шаардлага үүсч байгаа ...

06 сарын 23,24,25-ны өдрүүдэд авсан 140 иргэний PCR шинжилгээний хариу 06 сарын 28-ны өдөр гарч 15 иргэн батлагдлаа. Эдгээр иргэд өмнө нь түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан болон өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьталын иргэд байна.     ...

Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ. Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа ...

Түргэвчилсэн тестээр эх үүсвэр нь тодорхойгүй 1 иргэний хариу эерэг гарлаа. Өнөөдрийн байдлаар Хархорин суманд ковид19 батлагдсан нийт 160 тохиолдол байгаагаас эмчлэгдэж байгаа 40, эдгэрсэн 120 байна. Эмчлэгдэж байгаа 40 иргэнээс насанд хүрэгчид-28, хүүхэд-12 байна.   ...

Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа 63 иргэний 10 нь хүүхэд, 53 нь насанд хүрэгчид байна. Өвчтөнүүдийн биеийн байдал, хөнгөн, тогтвортой байна. Сумын Шуурхай штаб   ...

ЗДТГ-ын албан хаагчид коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээнд 2020 оны 02 дугаар сараас хойш Шуурхай штаб, хяналтын цэг постуудад давхардсан тоогоор 800 гаруй удаа жижүүр, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа байгууллагынхаа албан хаагчдад угтуулах эмчилгээ буюу C, D витамин, цайрыг өгч витаминжууллаа. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд албан хаагчдынхаа, айл өрхүүд гэр бүлийн гишүүдийнхээ дархлааг дэмжин витаминжуулж, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг УРИАЛЖ байна. Засаг даргын Тамгын газар   ...

Ахмад дайчин, Цэргийн гавьяаны одонт Дамдинсүрэнгийн Нямаа 2021 оны 06 дугаар сарын 11- нд өвчний улмаас таалал төгслөө. Д.Нямаа нь 1926 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн. 1943-1948 онд Халх голын Байшинтын 6 дугаар дивизэд бага дарга цолтой цэргийн алба хааж байсан. Тэрээр 1958-1960 онд Улаанбаатар хотын Түүхий эд бараа баазад нярав, 1961-1986 онд Хархорин САА гражид засварчин, амьтад бригадад галч, морин тэрэгч зэрэг ажлыг хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Эх орон, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад дайчныхаа ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Сумын ИТХ, ЗДТГ ...

Өвөрхангай аймгаас 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд Хархорины гурил, тэжээлийн үйлдвэрийг сэргээн ашиглалтад оруулах, малын тэжээлээ өөрсдөө тарьдаг байх томоохон зорилтыг тавьсан. Үүний тулд орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулж, 500 га талбайг хашаажуулан малын тэжээл тарихаар ажиллаж байна. Ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Хур бороо сайтай, газар чийгтэй байгаа учраас тариалалтын үйл ажиллагаа жигд сайхан явагдаж байна.     ...

Сүүлийн 24-цагт батлагдсан 53 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталиудаас илэрсэн. Тархалтын хүрээнд нэгдсэн эмнэлэг, онцгой байдлын хэлтэс, орхоны хөндийн байгалийн цогцолборт газар, орхон сургуулийн багш ажилчид өртсөн байна.   ...

1. НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД: - ТӨРӨХ - МЭС ЗАСАЛ - ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. 2. ЭНЭРЭЛ ХАРХОРИН ӨЭМТӨВИЙН БАЙРАНД #АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ. #ЭМНЭЛЭГ_ЭРСДЭЛТЭЙ_ОРЧИН   ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр