Уралдаанч хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс сумын нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан үсэргээ, сунгаа, зохион байгуулах тухай бүрт сумын Засаг даргаас зөвшөөрөл авч, хүүхэд хамгааллын “Хамтарсан баг”-ийн гишүүдтэй хамтарч ажиллана уу. Зөвшөөрөлгүйгээр аливаа уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулж, уралдаанч хүүхэдтэй холбоотой эрсдэл гарсан тохиолдолд зохион байгуулагч тал бүрэн хариуцах болохыг анхааруулъя. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГ   ...

    ...

Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо. Өвөрхангай аймаг Такикава хоттой 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаа Такикаво хотын ахлах сургууль, Арвайхээр сум дахь, улсын тэргүүний “Мэргэд” сургууль хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтарсан судалгаа хийх, сурагч солилцоогоор туршлага хуваалцах саналтай иржээ. Мөн “Онцгой байдлын албанд зарлан мэдээллэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Японоос Өвөрхангай руу ачуулсан, ...

“Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг хамгаалах, тогтоосон хязгаарлалтын бүсэд малаа бэлчээхгүй байнгын хариулгатай байх талаар сумын төвийн малчид, мал бүхий иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж байна. Гэрээнд нийтийн эзэмшлийн талбай ногоон байгууламж, хязгаарлалтын бүсэд мал бэлчээсэн тохиолдолд тухайн малыг хашиж саатуулан сүйтгэгдсэн мод бутыг нөхөн төлүүлэх талаар тусгалаа. Сумын төвийн малчин, мал бүхий 21 иргэнтэй хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах ажил үргэлжилнэ. Засаг даргын Тамгын газар ...

Уулзалтанд зөвлөлийн гишүүд, хамтрагч байгууллагууд болон зорилтот сумдын удирдлагууд, сургуулийн захирлууд гэхчлэн 60 гаруй хүн оролцож, төслийн үр дүн, цаашид анхаарах асуудлаар туршлага хуваалцан санал солилцсон юм. Дээрх төслийг Японы Хүүхдийг ивээх сангаас Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Хархорин, Хужирт, Сант, Уянга сумын ерөнхий боловсролын 8 сургууль болон Насан туршийн боловсролын нэгжүүдэд 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Одоогоор тус төсөлд 857 сурагч хамрагдаж, энтрепренершип боловсрол буюу аливаа асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандан шийдэл олж, тэрхүү ...

Сумын нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид хариулгагүй мал орж, тарьсан мод бутыг сүйтгэн, зүлэг талхалж орчныг бохирдуулан, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын төвд 1дүгээр бүсэд мал бэлчээхгүй байх хязгаарлалтын бүс тогтоолоо. Иймд мал бүхий иргэд малаа байнгын хариулгатай, сумын төвөөс гадагш бэлчээн, хязгаарлалтын бүсэд мал оруулахгүй байж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна. Малаа ногоон байгууламж болон хязгаарлалтын бүсэд оруулсан тохиолдолд тухайн малыг хашиж саатуулан сүйтгэгдсэн мод бутыг нөхөн төлүүлэх болохыг мэдэгдье. Хот тохижилтын алба. ...

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоршоодыг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төслийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ • Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3%, хугацаа 60 хүртэлх сар, нэг төсөлд олгох доод хэмжээ 10.000.0 (арван сая төгрөг) ТАВИГДАХ ШААРДЛАГА •Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, сум ...

Үүнд: 1.Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2. Амьжиргааг дэмжих орон тооны бус зөвлөл шинэчлэн байгуулах тухай 3.Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг шинэчлэн батлах тухай 4. ГХУСАЗСЗ-ын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 5. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, аудитын дүнгийн тухай 6. Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай 7. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө батлах тухай 8. Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр олгох төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 9. ИТХ-ын Төлөөлөгч Г.Отгонбаярын асуулгын тухай 10. Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай 11. ИТХ-ын ...

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сан “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийг 2020-2022 онуудад хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “МАЛЧДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” төвийн бүсийн уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хархорин сумын ИТХуралтай хамтран зохион байгуулав. Тус уулзалтаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Насан туршийн боловсролын төв, Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөө ахуйн хоршоологчдын нэгдсэн холбоо, Бэлчээр ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр