2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан дараах чиглэлээр төсөл авахыг мэдэгдэж байна.
- Малын чанар сайжруулах мах, сүүний хосолмол үхэр болон туслах аж ахуй
- Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл
- Малын гаралтай бүтээгдэхүүн /мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн/
- Төмс хүнсний ногоо, малын тэжээл тариалах
- Хүнсний ногооны төрөлжсөн зоорь шинээр барих, сэргээн засварлах, хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ тариалалт
- Түүхий эдийн анхан шатны тордолт хийж, арьс шир нэхийг стандартын дагуу бэлтгэн нийлүүлэлт
- Малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн гар урлал, бэлэг дурсгал
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Арилжааны банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 3% зээлд хамрагдаагүй байх
- Сум хөгжүүлэх сан, арилжааны банкуудад муу зээлийн түүхгүй байх
- Тухайн үйл ажиллагаагаа эрхлэх туршлагатай байх
- Төсөл нь тооцоолол, судалгаа бодитой, шаардлага хангасан, хэрэгжих боломжтой
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Төсөл, иргэний үнэмлэхний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, арилжааны банкинд зээлтэй эсэх лавлагаа, 1% цээж зураг, барьцаа хөрөнгийн хуулбар, анкет