» » А.Ишдорж: Халдварын эрсдэл өндөр байгаа гэдгийг бид мартаж болохгүй
А.Ишдорж: Халдварын эрсдэл өндөр байгаа гэдгийг бид мартаж болохгүй

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж: Өнгөрсөн хугацаанд халдвар авч, биеийн байдал маш хүнд байсан 85 настай нэг иргэн өнөө өглөө нас барсан харамсалтай мэдээ байна. Үр хүүхэд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье. Өвөрхангай аймаг халдварт цар тахлын амаргүй цаг үеийг туулж байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Тиймээс аль болох гэрээс гарахгүй байх, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдлээс хамгаалахыг иргэн бүр алхам тутамдаа санаж явмаар байна. Бизнес эрхлэгчдийн маань нөхцөл байдал хүнд байгаа учраас худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг нээсэн. Гэхдээ захын хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулахын тулд худалдааны төвүүдийн лангууг тэгш, сондгойгоор нь ээлжилж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Халдварын эрсдэл өндөр байгаа гэдгийг бид мартаж болохгүй! Халдварын эрсдэл өндөр байгаа гэдгийг бид мартаж болохгүй!

А.Ишдорж: Халдварын эрсдэл өндөр байгаа гэдгийг бид мартаж болохгүй

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр