» » » НАРИЙН ХҮР
НАРИЙН ХҮР

НАРИЙН ХҮР

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг /4-р баг/ нь БНМАУ-ын АИХ-н Тэргүүлэгчдийн 1992.09.03-ны өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагджээ.

Тус баг нь сумын хойт хэсэгт орших ба баруун талаараа Орхон баг, зүүн талаараа Онгоцон Ухаа баг, өмнө талаараа Эрдэнэтолгой багтай, хойт талаараа Архангай аймгийн Хашаат, Хотонт сумуудтай хил залгаа юм.

Багийн газар нутаг бүхэлдээ Улсын тусгай хамгаалалттай газарт хамарна.

Их,Бага Арцатын ам, Баянголын ам, Хүрэн тохойн намаг зэрэг мал сүргийн бэлчээр, өвс ургамал арвин үржил шимт газруудад малчид нутагладаг.

Хойш урсах Орхон голын 2 талд үхэр сүрэг үржин өсөхөд нэн тохиромжтой Баруун, Зүүн намагтай.

Орхон голын аралд багийн малчдын тахилгатай шүтээн -Бумбан Овоо, үхэр сүрэг үржин өсөхийн бэлгэдэл -Бухны хөшөө бий.

Монгол нутаг дахь эртний улсуудын оршин байсны гэрч болсон Уйгарын хар балгас болон Мойлтын амны, Бага Арцатын, Баянголын амны булш, хиргэсүүрүүдийг Дэлхийн өвд бүртгэн хамгаалалтанд авсан.  

2022  оны байдлаар 234 орчим өрхтэй, 767 гаруй хүн амтай, 42737 орчим мал сүрэгтэй байна. Адуу 3730, үхэр 3778, хонь 22587, ямаа 12642 2022 оны мал тооллогоор тоологдсон. 

1992 оноос Багийн засаг даргаар

Г.Цэрэндорж, А.Нямдаваа, Д.Жанчив, Д.Мягмарсүрэн, М.Пүрэвдорж, Г.Отгонбаяр нар ,

Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар

                Ц.Аюурзана, Д.Эрдэнэчулуун, Т.Мөнхчимэг, Б.Пүрэвчулуун нар ажиллажээ.

Тус багаас төрөн гарсан Улсын аварга тракторч- комбайнч Ц.Даариймаа, Л.Балган

Улсын аварга малчин  Г.Мэндбаяр

Аймгийн аварга малчин Ц.Гончигсүрэн, Л.Пүрэв, Ц.Энхболд

Сумын аварга малчин А.Гүндэгмаа, Д.Ганбат, Л.Баасанжав, Б.Амарсайхан, Г.Бямбасүрэн нараараа бид бахархдаг.      

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр