ЭКО ХАРХОРИН төсөл АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ аян
Харгалзах огноо: 2020-07-30 | Уншсан: 1822
Эрдэнэтолгой багийн иргэн Г.Анхбаярынх 3 жилийн өмнөөс хүлэмжийн аж ахуй эрхэлж, 20х6 м хэмжээтэй 3 хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тариалж, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ жуулчны бааз болон дэлгүүрүүдээр борлуулж байна. Нарийн ногооны тариалалтаас гадна хашаандаа броккли байцаа, лууван, сонгино, байцаа тарьж, дуслын болон бороожуулалтын системээр усалгаагаа шийджээ. Залуучуудад үлгэр дуурайлалтай хөдөлмөрлөж, эрүүл органик бүтээгдэхүүнээр иргэдийн хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байгаа залуу гэр бүлдээ талархал илэрхийлье.
ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, иргэдийн талаар цуврал мэдээллийг хүргэж байна.
ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ.
Засаг даргын Тамгын газар
Харгалзах огноо: 2020-07-30 | Уншсан: 1822