» » ХҮҮХДЭЭ НОМТОЙ НӨХӨРЛҮҮЛЬЕ.
ХҮҮХДЭЭ НОМТОЙ НӨХӨРЛҮҮЛЬЕ.
Монгол Улсад 10-аас дээш насны гурван хүүхдийн нэг нь фэйсбүүк хэрэглэж, фейсбүүк ашиглаж байгаа хүүхдүүдийн 47 хувь нь хоёр ба түүнээс дээш хаягтай гэсэн судалгаа байдаг. Хүүхдийн цахим хэрэглээний зохист байдлыг хангахад эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо хамгийн чухал юм. Хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүлэх, цахим хэрэглээг хязгаарлах боломж нь хүүхдээ номонд дурлуулж, номтой нөхөрлүүлэх юм. Ажилч хичээнгүй, аливаад шударга ханддаг зан араншингаараа алдартай Япон, Германчууд хүүхдийн хүмүүжилд багаас нь анхаарч, номоор дамжуулан аливаад чин сэтгэлээсээ хандаж, хийсэн зүйлдээ үнэнч байх, амласандаа хүрдэг байх, худлаа хэлэхгүй, хуурмаг байдлыг жигшдэг, бусдад дараа болохгүй амьдрах зэрэг хүмүүжлийг олгодог.
ХҮҮХДЭЭ ХЭРХЭН НОМТОЙ НӨХӨРЛҮҮЛЭХ ВЭ?
1. Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж өгөх
2. Үлгэр ярих, уншиж өгөхдөө баатрууд болгоны яриаг дууныхаа өнгийг өөрчлөн жүжиглэн унших
3. Багаас нь өөрийн гэсэн номын сантай болгох.
4. Төрсөн өдөр, баяруудаар ном бэлэглэж занших.
5. Номын дэлгүүрээр дагуулж явах.
6. Хүнд ном бэлэглэж сургах.
7. Уншсан номных нь тухай яриулах, өөрийнхөө сэтгэгдлийг харилцан ярилцах
8. Аав, ээж аль аль нь өөрсдөө ном уншдаг байх.
9. Ном нь хүүхдийн нас, сонирхолд таарсан байх нь зөв ч гэсэн түүхийн ном, роман унших болоогүй гэж дан жижиг хүүхдийн зохиол, үлгэр авч өгөөд байх биш, 10 наснаасаа эх зохиол уншиж эхлэхэд эртдэхгүй.
Ном уншдаг хүн өргөн мэдлэгтэй болдог. Өргөн мэдлэгтэй хүн сонин сайхан зүйл ярьдаг. Уулзаад ярилцаж суухад урамтай хүмүүс байдаг. Юу ч мэддэггүй хүн юугаа хэнтэй хуваалцах билээ дээ.
Ном хүнийг соёлтой боловсон ухаалаг яриа хөөрөөтэй болгож төлөвшүүлдэг. Монголчууд ном уншдаггүй боловсролгүй хүнийг “Харанхуй цээжтэй хүн” гэж ёгтолж хэлдэг.
ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ, ЦАХИМ ЕРТӨНЦӨӨС ХОЛ БАЙЛГАЖ, ЦААСАН НОМТОЙ НӨХӨРЛҮҮЛЬЕ.
Засаг даргын Тамгын газар.
Хүүхэд хамгааллын хамтарсан баг.

ХҮҮХДЭЭ НОМТОЙ НӨХӨРЛҮҮЛЬЕ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр