Соёлын төв 1961 онд ашигладтанд орж Соёлын төвийн анхны эрхлэгчээр Ш.Борис ажиллаж байв. Соёлын төв нь эрхлэгч, номын санч, бүжгийн багш, хөгжмийн багш, үйлчлэгч зэрэг 5 орон тоотойгоор Монгол Улсын хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэр, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Соёлын газар, ЗДТГазрын дүрэм зааврыг мөрдлөгө болгон үйл ажиллагаа явуулж байна.
Тус Соёлын төв нь сумын төвийн 3 баг, хөдөөгийн 5 багуудад /өдөрлөг, хурал, овоо тахилгын наадам, байгууллагуудын тэмдэглэлт ой, наадам гэх мэт/ соёл, урлаг, спортын бүхий л арга хэмжээг цогц хэлбэрээр зохион байгуулж ард иргэддээ хүрч үйлчилж байна.
Сумын номын сан нь 6000 гаруй номын фондтой, нэг ээлжиндээ 20 хүн хүлээн авах суудал бүхий уншлагын танхимтай, электрон программ, хуулийн лавлагаа бүхий гарын авлага болохуйц цахим номын сантай.
БАТСАЙХАНЫ ГАНТУЛГА
Соёлын төвийн эрхлэгч
Төгссөн сургууль, мэргэжил
2007 онд Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургууль
2011 онд СУИС-ийн Соёлын сургуулийг Соёлын менежер мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
2011-2012 онд Соёлын төвийн бүжгийн багш
2012 оноос Соёлын төвийн эрхлэгч
Гадаад хэл
Англи, Япон
Цахим хаяг
ggantulga43@yahoo.com