ХАРХОРИНЫ МАЛЧИД МАЛЫН ТЭЖЭЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ТАРИАЛЛАА
Харгалзах огноо: 2024-09-05 | Уншсан: 47
Малчдад малын тэжээлээ өөрсдөө тариалах боломж олгож, Нарийн хүр, Онгоцон ухаа, Жалбаа, Шанх, Орхон багийн малчдад 360 га тариалангийн талбайг эзэмшүүлж, 4 дэхь жилдээ малчид багийн зохион байгуулалтад орж тэжээлийн ургамлаа өөрсдөө тариалж байна.
2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр /МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР/-аар 4000 шон, 352 боодол тор, 151 боодол төмөр утсыг худалдан авч, тариалангийн талбайг бүрэн хашаажуулсан.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр /МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР/-аар малчдад 47,8 тн тэжээлийн үр /буудай-22тн, овъёос-25,8тн/-ийн дэмжлэг үзүүлснээр 360 га талбайд малчид багийн зохион байгуулалтад орж тариалалт хийсэн.
Одоогоор ургац хураалт эхлээгүй байна.
Харгалзах огноо: 2024-09-05 | Уншсан: 47