» » 2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭР УЛСЫН 534, ХУВИЙН 141-Н СУРГУУЛИАС ХАРХОРИН СУМЫН ЕБГСУРГУУЛЬ 17-Р БАЙР, ЕБ НОМЫН ХҮРДЭН СУРГУУЛЬ 24-Р БАЙРТ ШАЛГАРЛАА.
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭР УЛСЫН 534, ХУВИЙН 141-Н СУРГУУЛИАС ХАРХОРИН СУМЫН ЕБГСУРГУУЛЬ 17-Р БАЙР, ЕБ НОМЫН ХҮРДЭН СУРГУУЛЬ 24-Р БАЙРТ ШАЛГАРЛАА.
Улсын хэмжээнд ЭЕШ-д сурагчдаа бэлтгэн оролцуулж буй ахлах сургуулиуд улсын 534, хувийн 141 сургууль бүртгэлтэй байна. Эдгээр сургуулийн төгсөгчид болон дахин шалгалт өгөхөөр нийт 35939 хүүхэд бүртгүүлснээс энэ оны 12-р анги төгсөгчдийн тоо 32353 байв.
Хамгийн олон шалгуулагчтай хичээл математик 25720, хамгийн цөөн шалгуулагчтай хичээл Монголын түүх 1788 байв.
Шалгалтын үзүүлэлтийг өмнөх жилийнхтэй харьцуулахад нийгэм судлал, англи хэл, орос хэл, физик, биологи, түүх, газарзүй гэсэн хичээлүүдийн улсын дундаж оноо өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна.
Математик, монгол хэл, химийн хичээлүүдийн улсын дундаж буурсан үзүүлэлттэй байлаа.Мөн нэг сонирхол татсан асуудал бол корона вириусын тархалт хөл хорионы үеийн сурлагын гүнзгий хоцрогдол өнөөг хүртэл бүрэн дүүрэн арилж чадаагүй л байна.
Тухайлбал ЭЕШ-ын статистик мэдээллийг харахад шалгалтын агуулгыг төвшин буулган авч байх үед улсын хэмжээнд 600-аас дээш дундаж онооны үзүүлэлттэй сургуулийн тоо 2021 онд 12, 2022 онд 13, 2023 онд 31 болж дээшилсэн боловч Элсэлтийн шалгалтын материалын агуулга хүнд хөнгөний зэргийг багахан ахиулахад л 2024 онд 19 сургууль болж буурчээ.
Ингээд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын 7 ба түүнээс дээш хичээлээр сонгон өгсөн сургуулиудын дундаж онооны үзүүлэлтийг нь үндэслэн улсын хэмжээнд эхний 60 байрыг шалгаруулж Хархорин сумын ЕБ Гүнзгий сургууль 17-р байр, ЕБ Номын хүрдэн сургууль 24-р байрт шалгарсан байна. 2 сургуулийнхаа нийт хамт олонд халуун баяр хүргэе ээ.

2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮНГЭЭР УЛСЫН 534, ХУВИЙН 141-Н СУРГУУЛИАС ХАРХОРИН СУМЫН ЕБГСУРГУУЛЬ 17-Р БАЙР, ЕБ НОМЫН ХҮРДЭН СУРГУУЛЬ 24-Р БАЙРТ ШАЛГАРЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр