Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 1 дүгээр тойрогт /Өвөрхангай Архангай, Баянхонгор аймаг/ нийт 323 хэсгийн хороо, санал авах байрт нийт 186,731 сонгогч саналаа өгөхөөс 126,344 сонгогч буюу 67,3% нь сонгуулийн саналаа өгч, сонгогчдын санал авах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Үүнээс:
Өвөрхангай аймгийн хэмжээнд 72,560 сонгогч санал өгөхөөс 48,522 сонгогч буюу 66,5% нь,
Архангай аймгийн хэмжээнд 59,303 сонгогч саналаа өгөхөөс 38,987 сонгогч буюу 65,6% нь,
Баянхонгор аймгийн хэмжээнд 54,868 сонгогч саналаа өгөхөөс 38,835 сонгогч буюу 70,3% нь тус тус саналаа өгсөн байна.