» » БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁОННАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁОННАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Кёоннам Их сургуулийн дэд захирал Jae Youn Park-аар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Г.Пүрэвдорж болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийв.
Уулзалтаар 78 жилийн түүхтэй Кёоннам их сургуулийн ололт амжилт, олгож буй боловсролын тухай дэлгэрэнгүй танилцуулж, Өвөрхангай аймгийн боловсролын чиг хандлага, ЕБС-ийн төгсөгчдийн талаар харилцан мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр тус сургуультай аймгийн боловсролын салбар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Тус санамж бичигт “орон нутгийн багш нарыг сургах, сургалтын орчныг сайжруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ЕБС төгсөж буй сурагчдыг суралцуулах, улмаар суралцагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах” зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгагджээ.
Кёоннам Их сургуулийн дэд захирал Jae Youn Park-ийг дагалдан Боловсрол судлалын доктор Minsu Kim, Гадаад харилцааны албаны ерөнхий захирал So Jin Lee, дэд захирал GeonYeong Go, мэргэжилтэн Jae Yeon Kim, Кёоннам их сургуулийн доктор профессор Монголыг хариуцсан ерөнхий удирдагч Ким Мин Су, Монгол талын зөвлөгч Б.Алтанцэцэг нар уулзалтад оролцлоо.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁОННАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

 

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁОННАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

 

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁОННАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр