» » “ГАЗРЫН ХАРИЛЦАА-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Газрын харилцаа” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурал нь Газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байсан юм. Тиймээс ч энэхүү хурал үндсэн хэсэг болон салбар 2 хуралдаантай бөгөөд төр, төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Монголын кадастрын холбоо ТББ-аас “КАДАСТРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД” хоёрдугаар салбар хуралдааныг хариуцан зохион байгууллаа. Уг салбар хуралдаан нь Газрын нөөцийн, санхүүгийн, эрхийн кадастртай холбоотой асуудлуудыг авч хэлэлцсэн бөгөөд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. Үүнд:
1. Монгол Улсын газрын нэгдсэн ангилал, түүнийг шинэчлэх - Доктор, профессор Г.Жаргал /Удирдлагын академи/
2. Татвар төлбөрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний онцлог - Б.Энхболд , Тэргүүлэх үнэлгээчин, /Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институти/
3. Гурван хэмжээст кадастрын хэрэглээ, ач холбогдол - Ж.Эрдэнэчандмань /Хөдөө аж ахуйн их сургууль/
4. Газрын биржийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага - Ж.Баянмөнх /Газар зохион байгуулалт, Геодези, Зурагзүйн Ерөнхий Газар/
5. Радарын хиймэл дагуулын зураг ашиглан газар ашиглалтад хяналт тавих боломжууд - Х.Оюунбаяр /Монголын кадастрын холбоо ТББ/
6. Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах арга зүйн асуудал - Б.Гантулга /ШУТИС, ГУУС, Геодезийн салбар/
7. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн загварчлал ашиглан тариалангийн газрын хөрсний чанарын үнэлгээ тодорхойлох - Магистр Д.Бямбасүрэн, доктор Л.Уранбилэг, доктор, дэд профессор А.Буянбаатар /ХААИС, Агроэкологийн сургууль/
8. Монгол улсад газар өмчлүүлсэн үйл явц ба үр дүнгийн судалгаа - Г.Гантулга /МУИС, Шинжлэх ухааны сургууль/боловсруулах арга зүйн асуудал - Б.Гантулга
7. Олон хүчин зүйлийн шугаман регрессийн загварчлал ашиглан тариалангийн газрын хөрсний чанарын үнэлгээ тодорхойлох - Д.Бямбасүрэн
8. Монгол улсад газар өмчлүүлсэн үйл явц ба үр дүнгийн судалгаа - Г.Гантулга
тус тус илтгэлүүдийг доктор профессорууд болон мэргэжилтэнгүүд танилцууллаа.

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр