» » “ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монгол хэлний тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”, “Хос бичигтэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлэх, “Хүмүүн бичигтэн” шилдэг төрийн байгууллага, төрийн албан хаагч, сургагч багш, иргэн шалгаруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Хүмүүн бичигтэн” арга хэмжээ, уралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд өрнүүлж шалгаруулалтыг 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хүүхдийн номын ордонд амжилттай зохион байгууллаа.
Хархорин сумаас
“Үндэсний бичиг түгээн дэлгэрүүлэгч” багшаар
Тэргүүн байр: П.Доржханд (ЕБ-ын “Орхон” сургууль)
Гутгаар байр: Ч.Мядагмаа (ЕБ-ын “Номын хүрдэн” сургууль)
Тусгай байр: Ш.Амарбат (ЕБ-ын “Гүнзгий” сургууль)
“Бүтээлч багш” уран бичлэгийн уралдаанд
Дэд байр Ч.Гандөл (ЕБ-ын “Номын хүрдэн” сургууль)
“Хүмүүн бичигтэн” албан хаагчаар
Тэргүүн байр: Б.Бадамгарав (ШШГХэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги)
Тусгай байр: Б.Мөнхзул (Хархорум музей)
“Хүмүүн бичигтэн” албан байгууллагаар
Тусгай байр: Хархорум музей тус тус эзэлж, амжилттай оролцлоо.
Мөн тус арга хэмжээний хүрээнд үндэсний бичгийн сургалт зохион байгуулж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Хархорин сумын нийт 19 иргэн, албан хаагч нарт “Үндэсний бичгийн сургагч багш” батламж олгосныг гардуулав.
Үндэсний бичгээ сурч, судлах, хэрэглээг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа нийт төрийн байгууллага, албан хаагч Та бүхэнд талархал илэрхийлж, амжилт ерөөе.

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

“ХҮМҮҮН БИЧИГТЭН” АРГА ХЭМЖЭЭНД ХАРХОРИН СУМЫН АЛБАН ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр