» » БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Сумын хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг 4 дүгээр сарын 19, 20-ний Баасан, Бямба гарагт зохион байгуулна.
Иймд аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд “Хог хаягдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох;” гэж заасны дагуу гудамж хороо болон ойр орчим, хувиарт газрын хог хаягдлыг цэвэрлэхийг УРИАЛЖ байна.
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд саад бэрхшээл болж буй хог хаягдлаас салахад хүн бүрийн оролцоо, идэвхи, санаачилга, шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж нийгмийн хариуцлагаа дээшлүүлцгээе!

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр