» » ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙГАА СУМДАД ХИЙСЭН ЦАСНЫ НЭМЭЛТ ХЭМЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙГАА СУМДАД ХИЙСЭН ЦАСНЫ НЭМЭЛТ ХЭМЖИЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

Аймгийн онцгой комиссын чиглэлийн дагуу цас орсоны улмаас өвөлжилтийн байдал хүндэрч байгаа Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 2023 оны 12-р сарын 6-7-ний өдрүүдэд цасны хээрийн нэмэлт хэмжилтийг мэргэжлийн байгууллагын хувьд хийж гүйцэтгэлээ. Бат-Өлзий сумын зүүн, зүүн өмнө талаар цасны зузаан тэгш тал газартаа 30-40 см, гуу жалгандаа 70-100 см, хөрийн зузаан 15-20 см, цасны нягт 0.29г/см3-0.32г/см3, Хужирт сумын баруун өмнө, өмнө талаар тэгш тал газартаа 38-43 см, хунгартаа 60-80см, цасны нягт 0.20г/см3-0.29г/см3, Зүүнбаян-Улаан сумын баруун хойд хэсгээр цасны дундаж зузаан 30-35 см, хунгартаа 70-80 см, цасны нягт 0.24г/см3-0.28г/см3, хөрийн зузаан 18-23 см, дээрхи сумдын нийт нутгаар 8-10 баллын цасан бүрхүүл тогтсон байна. Дээрх бодит мэдээллийг ашиглан УЦУОСМХүрээлэнгээс Зудын эрсдлийн үнэлгээг 10 хоног тутам шинэчлэн гаргадаг.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр