НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан Тусгай хэрэгцээт иргэддээ зориулан Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн МУСТА дуучин Самдангийн Чинбатын “Сэтгэлийн гэгээ” тоглолт, цэнгүүн 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагт Соёлын төвд зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолт: 2023.12.03 -ны 12:00 цагт Соёлын төвд болно.
Хамтран зохион байгуулагч: ЗДТГазар,Соёлын төв, Нэгдсэн эмнэлэг, Энэрэл-Хархорин ӨЭМТөв, Хархорум музей