» » цахим хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
цахим хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах ажлын хүрээнд аймгийн Онцгой комисс, сумдын Онгой комисс болон орон нутгийн удирдлагуудтай цахим хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Хурлаар өвөлжилтийн бэлтгэл байдал, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, аймгийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтыг эрсдэлгүй, хохирол багатай даван туулах төлөвлөгөөнд санал авав.
Түүнчлэн аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн сумдын Засаг дарга нарт дараа үүрэг, чиглэлийг өгсөн юм.
Үүнд:
✅ Аймгийн хэмжээнд отрын бүс нутаг бүхий 650 га газарт зуншлага тааруу байсан сумдын малчдын 80-90 хувь нь очиж оторлуулах ажлыг зохион байгуулах
✅ Сант, Баянгол суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан тус сумдын малчид сумандаа оторлох, халдварт өвчнийг тархаахгүй байхад хяналт тавьж ажиллах
✅ Цас их орж, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд сумын иргэд, малчдад хүрч ажиллахад шаардлагатай автомашин, хүнд механизмын тооцоо, судалгааг аймгийн Онцгой комисст танилцуулах
✅ Шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй ШТС-тай хамтран нөөц бүрдүүлж ажиллах
✅ Цас зүсэх, зам гаргах /дальпуу/ техник хэрэгслийг сум тус бүр нэгээс доошгүй тоогоор бэлтгэх /нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулан ажиллах/
✅ Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээлж буй цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг шуурхай авч, иргэдэд мэдээлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллах
зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг үүрэг болголоо.

цахим хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

 

цахим хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр