» » МОНГОЛЫН_ХҮҮХДИЙН_ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН_ХҮҮХДИЙН_ЗӨВЛӨЛ
2022 оны 07 сарын 20-нд үүсгэн байгуулагдсан. Хүүхдийн зөвлөл нь МУ-д хүүхдийн өөрөө удирдах байгууллагын бүтцийн дээд байгууллага юм.
Өвөрхангай аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын суманд Хүүхдийн зөвлөл байгуулах чиглэл хүргүүлсний дагуу Хархорин суманд үүсгэн байгуулж өнөөдөр #Тэгш_оролцоо_Хязгааргүй_боломж уриан дор сурагчдын чуулган зохион байгуулагдлаа.
Тус чуулганд ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын төлөөлөл 150 гаруй сурагчид хамрагдаж тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, асуудлуудын эрэмбэлэн Засаг Даргын дэргэдэх Хүүхдийн Төлөө Зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн санал хүсэлтийг сонслоо.
Хархорин сумын ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ-ийн удирдах зөвлөлд дараах сурагчдыг сурагчид өөрсдөө санал хурааж сонголоо. АМЖИЛТ ХҮСЬЕ!
✅ Тэргүүн ЕБ-ын Гүнзгий сургууль, Б.Энхномин
✅ Дэд тэргүүн: Орхон сургууль, Б.Мөнгөнбаяр
✅ Нарийн бичиг: ЕБ-ын 2-р сургууль, Б.Ану
✅ Хүмүүнлэгийн хороо: Орхон сургууль Б.Номинжин
✅ Байгаль орчны хороо: Орхон сургууль, Б.Буянжаргал
✅ Цахим хөгжлийн хороо: ЕБ-ын 2-р сургууль, Д.Баярмаа
✅ Соёл урлаг, спортын хороо: ЕБ-ын Гүнзгий сургууль, М.Билгүүн-Эрдэнэ
Хархорин сумын Засаг Даргын дэргэдэх Хүүхдийн Төлөө Зөвлөл
Хархорин сумын Хүүхдийн Зөвлөл

МОНГОЛЫН_ХҮҮХДИЙН_ЗӨВЛӨЛ

 

МОНГОЛЫН_ХҮҮХДИЙН_ЗӨВЛӨЛ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр