» » Хархорин сумын “Орхон” сургуулийн 250 хүний суудал бүхий олон улсын стандартад нийцсэн шинэ залны нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.
Хархорин сумын “Орхон” сургуулийн 250 хүний суудал бүхий олон улсын стандартад нийцсэн шинэ залны нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.
Нээлтэд Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, “Орхон” сургуулийн захирал Н.Энхтуяа, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзаяа, Спорт залны барилгын ажлыг гүйцэтгэсэн “Ариунбилгүүн” ХХК-ын захирал П.Энхтайван, Сургуулийн ахмад багш нарын холбооны дарга Д.Дэнсмаа, “Орхон” сургуулийн эцэг эхийн зөвлөлийн тэргүүлэгч, сумын ИТХ-ын төлөөлөгч Т.Алтангэрэл, Спортын ордны дарга Б.Батдорж, тус сургуулийн 1990 оны төгсөгч Н.Долгормаа болон багш, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
✅Энэхүү спорт залыг Улсын төсөвт тусгуулж, ашиглалтад оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд болон аймаг орон нутгийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье.
✅Тус спорт зал нь 250 хүний суудал, ариун цэврийн өрөө,(эрэгтэй эмэгтэй) халуун усны дүштэй, багш нарын өрөө болон агч модон шалтай, сурагчдын биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдрын хөгжлийн боловсрол олгох орчин нөхцөлийг хангасан стандартад нийцсэн байгууламж юм.
✅Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 200 сая төгрөгөөр Өвөрхангай аймгийн ГХБХБГ-ын захиалгаар "Ариунбилгүүн" ХХК гүйцэтгэсэн.
✅ Орхон сургуулийн хуучин спорт зал нь 1980 онд ашиглалтад орсон 13*8 хэмжээтэй стандартын шаардлага хангахгүй байсан бөгөөд 43 жилийн дараа шинэ залтай болж байгаад талархалтай байна.
✅ Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан суманд нэн шаардлагатай барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай эхлүүлж шийдвэрлэсэн. Тухайлбал 100 ортой нэгдсэн эмнэлгийн шинэ барилга, ОБХ-ийн депогийн шинэ барилга, ЕБ-ын 1 дүгээр сургууль, ЕБ-ын 2 дугаар сургуулийн спорт зал, Үерийн далан гэх мэт
Энэхүү олон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, үр дүнтэй санал санаачилгатайгаар дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан эрхэм бүх хүмүүст дахин талархал илэрхийлж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хархорин сумын “Орхон” сургуулийн 250 хүний суудал бүхий олон улсын стандартад нийцсэн шинэ залны нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.

 

Хархорин сумын “Орхон” сургуулийн 250 хүний суудал бүхий олон улсын стандартад нийцсэн шинэ залны нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр