» » ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА..
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА..
Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрыг Дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой 2024 онд тохионо. Ойн бэлтгэл ажлын хүрээнд “ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ”
эрдэм шинжилгээний хурал, уулзалт зөвлөгөөн Хархорум музейд зохион байгуулагдаж байна.
Хурал, уулзалтад Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Архангай аймгийн Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Бат-Өлзий сумын ЗДТГ, Соёлын төв, Хужирт сумын ЗДТГ, Соёлын төв Архангай аймгийн Хотонт сумын ЗДТГ, Соёлын төв, Хашаат сумын ЗДТГ, Соёлын төв, ДӨ-ОХСДГХЗ, Хархорум музей, Эрдэнэ зуу музей, Хөшөө Цайдам музей, Шанхын Баруун хүрээ хийд, Бат-Эрдэнэ зуу хийд болон Монголын Соёлын Өвийн Хадгалалт Хамгаалалт, Сэргээн Засварлалтын Холбооны төлөөлөл оролцож байна.
Соёл урлагийн газраас тус хуралд "Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдал, тулгамдсан асуудал" илтгэлийг Бат- Өлзий сумын ЗДТГ-тай хамтран "Төвхөн хийдийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал" илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.
Тус хурал нь Төвхөн хийдийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах хөгжлийн төлөвлөгөөг Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхийн өмнө болж байгаагаараа ач холбогдолтой юм.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА..

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА..

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр