“ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ” эрдэм шинжилгээний хурал, уулзалт зөвлөгөөнийг Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулж байна.

Харгалзах огноо: 2023-11-06 | Уншсан: 31
Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрыг Дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой 2024 онд тохионо. Ойн бэлтгэл ажлын хүрээнд “ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ”
эрдэм шинжилгээний хурал, уулзалт зөвлөгөөнийг Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулж байна.
Хурал, уулзалтад Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Архангай аймгийн Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Бат-Өлзий сумын ЗДТГ, Соёлын төв, Хужирт сумын ЗДТГ, Соёлын төв Архангай аймгийн Хотонт сумын ЗДТГ, Соёлын төв, Хашаат сумын ЗДТГ, Соёлын төв, ДӨ-ОХСДГХЗ, Хархорум музей, Эрдэнэ зуу музей, Хөшөө Цайдам музей, Шанхын Баруун хүрээ хийд, Бат-Эрдэнэ зуу хийд болон Монголын Соёлын Өвийн Хадгалалт Хамгаалалт, Сэргээн Засварлалтын Холбооны төлөөлөл оролцон санал бодлоо солилцож байна.

Харгалзах огноо: 2023-11-06 | Уншсан: 31