Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газрыг Дэлхийн өвд бүртгүүлсний 20 жилийн ой 2024 онд тохионо.
Харгалзах огноо: 2023-11-03 | Уншсан: 122
Ойн бэлтгэл ажлын хүрээнд “ОРХОНЫ ХӨНДИЙН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ”
эрдэм шинжилгээний хурал, уулзалт зөвлөгөөнийг 11-р сарын 6-нд Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Хурал, уулзалтад Өвөрхангай аймгийн Соёл урлагийн газар, Архангай аймгийн Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Бат-Өлзий сумын ЗДТГ, Соёлын төв, Хужирт сумын ЗДТГ, Соёлын төв Архангай аймгийн Хотонт сумын ЗДТГ, Соёлын төв, Хашаат сумын ЗДТГ, Соёлын төв, ДӨ-ОХСДГХЗ, Хархорум музей, Эрдэнэ зуу музей, Хөшөө Цайдам музей, Шанхын Баруун хүрээ хийд, Бат-Эрдэнэ зуу хийд болон Монголын Соёлын Өвийн Хадгалалт Хамгаалалт, Сэргээн Засварлалтын Холбооны төлөөлөл оролцоно.
Дэлхийн өв-Орхоны Хөндийн соёлын дурсгалуудыг хамгаалахад олон талын оролцоо чухал билээ.
Харгалзах огноо: 2023-11-03 | Уншсан: 122