» » Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүдийн хамтаар 2023.09.22, 23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзан “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр МУ-ын Ерөнхий сайдын албыг хүлээн авснаас хойш анх удаа Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд 2024 оны улсын төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө ийнхүү ажиллаж байгаагаараа онцлогтой байлаа.
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт иргэдтэй уулзалт зохион байгуулахын зэрэгцээ аймагт үйл ажиллагаа явуулдаг ноос угаах, арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, доорхи асуудлуудыг шийдвэрлэхээр тогтсоныг Та бүхэнд танилцуулж байна. Үүнд:
• Дулааны станцын II хэлхээний дулаан, цэвэр ус дамжуулах шугам хоолой болон цахилгааны сүлжээ /Арвайхээр сум/
• Арвайхээр хотыг үерээс хамгаалах зорилгоор Дэлгэрэх голын эхэнд урсац тохируулгын усан сан, үерийн далан / Арвайхээр сум/
• Гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг нэмэгдүүлэх /Арвайхээр сум/
• Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн барилга барих, 150 ор /Арвайхээр сум/
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах /Арвайхээр сум/
• Сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Арвайхээр сум, 2 дугаар сургууль/
• “Цахим аймаг-2” хөтөлбөрийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх
• Аймгийн хэмжээнд нийт 8 сургуулийн гадна биеийн тамирын талбайн зураг төсвийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх
• Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн төвийн зураг төсөв боловсруулж, улс болон орон нутгийн төсвөөс хамтарч шийдвэрлэх.
• Бүсийн хэмжээний иж бүрэн хүүхдийн зуслан барих зураг төсвийг боловсруулах
• Хархорин, Арвайхээр суманд зураг төсөв нь бэлэн байгаа цэцэрлэг, сургуулийн барилгыг шийдвэрлэх
• Цэвэрлэх байгууламж шинээр барих /Хархорин сум/
• Хүүхэд залуучуудын хөгжлийн ордон шинээр барих /Хархорин сум/
• Сургуулийн барилга өргөтгөл шинээр барих /320 суудал, Хархорин сум/
• Сургуулийн барилга, спорт заал шинээр барих /320 суудал, Баян-Өндөр сум/
• Есөнзүйл сумын Засаг даргын тамгын газрын байрыг “Өндөр гэгээн Г.Занабазарын музейн хамтаар шинээр барих, зураг төсөл боловсруулах
Авто замын чиглэлээр:
• Арвайхээр-Хужирт чиглэлийн 43.3 км хатуу хучилттай авто зам барих
• Улсын чанартай авто замаас Есөнзүйл сум хүртэлх 12 км автозам шинээр барих
• Улсын чанартай авто замаас Хайрхандулаан сум хүртэлх 3.8 км хатуу хучилттай авто зам шинээр барих
• Арвайхээр-Гучин-Ус-Шивээ хүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах
• Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх /Бумбатын даваанаас Элсэн тасархай хүртэл, Арвайхээр сумаас Бажийн дөрөлж хүртэл/
• Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замтай холбох зураг төсөв хийх санхүүжилтийг шийдвэрлэх
• Арвайхээр-Баянгол-Сайхан-Овоо-Мандал-Овоо-Цогт-Овоо чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах.
• Арвайхээр-Гучин-Ус-Шивээ хүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах
Ингэснээр манай аймгийн хувьд ирээдүйд өмнөд хөршрүү 3 чиглэлээр автозамын хилийн гарцтай болж, босоо тэнхлэгийн автозамын сүлжээнд холбогдох бөгөөд байршлын давуу талыг ашиглаж, эдийн засгийн өргөн эргэлттэй болох боломжтой болох болно.
Хөдөө аж ахуйд:
• Мал үржлийн ажил үйлчилгээ зохион байгуулах “Биотехнологийн төв” байгуулах
• Малын гаралтай мах, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн дунд ашиглагдах Магадлан итгэмжлэгдсэн лаборатори байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх.
• Аймгийн 100%-ийн өмчит “Өв эко мийт” махны үйлдвэрт шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмийг шийдвэрлэх.
• Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой үйл ажиллагааны чиглэл – төрөлд арьс ширний төрлийг хамруулж, тус үйлдвэрийг зээлийн бодлогоор төрөөс дэмжих боломж нөхцлийг бүрдүүлж, эрх зүйн орчинг сайжруулах.

 Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

 

 Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр