» » » ГАЗАР ӨМЧЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
ГАЗАР ӨМЧЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08-р сарын 25-ны өдөр мэдэгдэл ирүүлсэнтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн өвийн дурсгалт газар болон Тусгай хамгаалалттай газрын хилийн бүсэд буюу Эрдэнэтолгой багийн сайр, Наадмын талбай дээр 2012-2015 оны хооронд Өрхийн хэрэглээний зориулалтаар нийт 529 иргэнд гэр орон сууц, хашааны газар өмчлөх эрх олгосон нь
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 12 дугаар зүйл буюу “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа”
18 дугаар зүйл буюу “Байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагаа”
33 дугаар зүйл буюу “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах”
34 дүгээр зүйл буюу “Газар ашиглах хугацаа, газрын хэмжээ”-г тус тус зөрчсөн байна.
2012 онд 154
2013 онд 167
2014 онд 158
2015 онд 50 олгожээ.

ГАЗАР ӨМЧЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр