ЗАРЛАЛ
Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгаас Улаанбаатар хотын "Эн Би Эс Эй Си" ХХК-ны “АС” сургалтын төвтэй хамтран “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” болон Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвүүдээр сургалт зохион байгуулна.
Сургалтад байгууллагын удирдлага болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, гишүүд, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын дарга, гишүүд өргөнөөр хамрагдана уу.
Сургалт Соёлын төвд 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагаас болно.
Мөн байгууллагын хүсэлтээр нийт ажилтны болон ХАБЭА-ын асуудал хариуцсан ажилтнуудад “Зөвлөх сургалт” зохион байгуулна.
Холбоо барих утас: 94630808, 99327127, 92053399, 90090237

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр