» » ӨВӨРХАНГАЙ: "Торгоны зам"-аар хоёр хөршийн соёл, аялал жуулчлалыг холбоно
ӨВӨРХАНГАЙ: "Торгоны зам"-аар хоёр хөршийн соёл, аялал жуулчлалыг холбоно

“Туурайн төвөргөөн Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын 24 дүгээр их наадам буюу “Торгоны зам – Хархорум” аялал жуулчлалын эвент үйл ажиллагааг 7 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Хархорин суманд зохион байгуулж байна.

 

ӨВӨРХАНГАЙ: "Торгоны зам"-аар хоёр хөршийн соёл, аялал жуулчлалыг холбоно

 

 

 

 

 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ наадмын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ НТӨ 115 оноос XIII зуун хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны гол суваг болж байсан “Торгоны зам” нь Хархорум хотоор дайран өнгөрдөг байсныг онцлов. Ази, Европын эдийн засгийг холбосон тэрхүү замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, харин бүхэл бүтэн соёл, шашин шүтлэгийн нүүдэл зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэж байжээ.

 

 

Цаашид хоёр хөршийн соёл, аялал жуулчлалыг холбосон “Торгоны зам”-ыг сэргээх зорилт тавьж байгаатай холбогдуулан ирэх 9 дүгээр сард Ухань хотод гурван улсын сайд нарын томоохон хэмжээний уулзалт болохыг тэрбээр дурдлаа.

 

Мөн “Торгоны зам – Хархорум” фестивалийг жил тутамд зохион байгуулах, ингэхдээ хувийн хэвшил, компаниудын идэвх оролцоонд тулгуурлах бодлого барьж байгааг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн хэлэв.


Уг соёл, аялал жуулчлалын эвент нь Эрдэнэзуу хийдийн Гомбогүр бурханы сахиусыг залах, “Энх тунх - Монгол цамын бүжиг” зэрэг үзүүлбэрээр эхэллээ. Абтай сайн хан 1586 онд Түмэдийн хөх хотод очиж 3-р Далай лам Содномжамцтай уулзаж ирэхдээ өөрийн байгуулсан Эдэнэ зуу хийдэд залах анхны шүтээнүүдийг авчирсан бөгөөд тэдгээрийн дотроос онцгойлох нэг шүтээн нь Эрдэнэ зуугийн нандин сахиус Гомбогүр билээ. 

Гомбогүр сахиусыг шүтсэнээр гадна дотны барцад саадыг арилгах тустай гэх агаад жил бүрийн баяр наадмын дараа гурав хоногийн мөргөлийн аяныг Эрдэнэ зуу хийдээс зохион байгуулдаг аж.

 

Цам харайх, цагаан өвгөний бэлгэдэл бүхий үзүүлбэр нь урлагийн хосгүй нандин өв соёл болохоос гадна аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм.

 

 

Эвент үйл ажиллагаа нь сурын харваа, айргийн сөгнөөншагайн тойром зэрэг тэмцээн, орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтоор үргэлжилсэн бөгөөд гадаад, дотоодын таван мянга орчин аялагч, жуулчид үзэж сонирхож байна. 

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр